logo
Та яг одоо гараа угаа, гар утсаа ч бас...

Та яг одоо гараа угаа, гар утсаа ч бас...

2011/10/15
Эрүүл мэнддээ анхаардаг хүмүүсийн зуршлуудын нэг бол гараа тогтмол угаах байдаг. Харин хүн гараа бохир байх үед ч барьчихдаг зүйлүүдийн нэг бол гар утас юм. Бидний өдөр тутмын хэрэглээ болсон үүрэн утас бактери, нян тээдэг тухай өмнө нь та сонсож байсан уу?
Лондонгийн их сургуулийн эрүүл ахуй, халуун бүсийн анагаах ухааны болон  Queen Mary сургуулийн судлаачид Английн 12 хотод амьдардаг 400 хүний гар болон тэдний барьдаг гар утаснаас  дээж авсан байна. Тэдний олж тогтоосноор дунджаар нийт гар утасны 16 хувь, хүмүүсийн гарны 16 хувь нь хүний гэдэс доторт амьдардаг E.coli бактериар халдварлагдсан байжээ.  Эрүүл ахуй, ариун цэврийг сайн сахиагүйгээс үүдэн гарах эрсдэл их болсон өнөө үед гар утас гэлтгүй компьютерийн гарыг хүртэл цэвэрлэж байхыг эмч нар зөвлөдөг. Жишээ нь суулгалт өвчин дэлхий дахинд хамгийн олон хүний амийг авч оддог өвчнүүдийн нэг юм.
Гараа угаах нь хөгжингүй оронд гэдэсний нянгийн халдвар төдийхнөөс сэргийлэхэд тустай байж болох бол ядуу буурай орны иргэдийн хувьд энэ зуршил амь насыг нь ч аварч болно.
Гараа цэвэр байлгах нь бактери, вирусын халдвараас сэргийлэх хамгийн хямд, хамгийн үр дүнтэй арга юм. Та хайртай iPhone, Blackberry утсаа авснаасаа хойш ариутгасан уу?
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш