2016 оны гуравдугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Завхан голын эхээр, Их нуурууд болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 хэм, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 8-10 хэм хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 18 хэм хүйтэн, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 879 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2016 оны гуравдугаар сарын 11-наас гуравдугаар сарын 15-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Гуравдугаар сарын 11-нд нутгийн баруун хойд хэсгээр,12-нд төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 11,12-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч, явган шуурга шуурна. Завхан голын эх, Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 10-15 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн байна.