logo
Өнөөдрийн зурхай /2016.03.10/

Өнөөдрийн зурхай /2016.03.10/

2016/03/10

Өнөөдөр аргын тооллын 2016 оны Гуравдугаар сарын 10. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч Гал бич жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын Билгийн тооллын 2. Бархасвадь гараг.  Могойг хүлэгч, 1 цагаан мэнгэтэй цагаагчин туулай өдөр. Өдрийн барилдлага: Үл зохилдох. Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй. Өдрийн наран 7 цаг 18 минутад мандан, 18 цаг 46 минутад жаргана. 

Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Санхүүгийн байдал урьдын түвшинд байна. Найз нөхөд, ивээн тэтгэгчдээс муугүй тусламж хүлээн авч магадгүй. Одоохондоо ирээдүйнхээ төлөө ажилла. Санхүүгийн сайн сайхан байдал ойрын ирээдүйд ирнэ. Таныг удирдлага тань хянаж байгааг сана. Та мэдээлэл технологийн салбарт ихээхэн авьяастай тул өөрийн ур чадвараа харуулахаас ичих хэрэггүй. Та өнөөдөр ажилдаа маш их үр бүтээлтэй байж чадна.


Үхэр (4/20-5/20)

Өнгөцхөн, шохоорхол төдий харьцаа таны сонирхлыг татахгүй. Та байнга ярьж, их сонсвол зохих ёсоор шагнагдах болно. Удирдлагдаа санал гомдол, тавивал зөрчилдөөн үүснэ. Өнөөдөр ажил нь танаас өндөр хэмжээгээр төвлөрөх,, сахилга бат, зохион байгуулалттай байхыг шаардана. Өөрийн албаны байдлаа өөрчилж, хуучин алдаануудаа засаж чадна. Зөн совингоо дагавал мөнгөний асуудалд азтай байх болно.


Хамтатгах (5/21-6/21)

Од эрхэсийн ивээлээр мэргэжлийн үйл ажиллагаандаа амжилт олно. Тэвчээртэй байж асуудлын мөн чанарт нэвтрэн орохыг хичээ. Хариуцлагатай, сайхан сэтгэлтэй байх нь таны бүх ажлуудад урам дэм өгч урагшлуулна. Ухаалаг зөвлөгөө, нөхрийн тусламж цаашдын хувь заяанд тань нөлөөлнө. Гэр орноо тохижуулах, их цэвэрлэгээ хийх, найз нөхдийндөө зочлох, зочид урихад таатай. Гэрийн тань тавилга муудаад байгаа бол өнөөдөр солиход таатай байна.


 Мэлхий  (6/22-7/22)   

Өнөөдөр шинээр эхэлсэн ажил хэрэг, санаачлагууд бүтэлгүйтэх магадлалтай. Амсхийж эргэн тойрноо анхааралтай харж, бодит дүн шинжилгээ хий. Өндөр амжилтад хүрэх гол тулгуур нь таны шаргуу хөдөлмөр, түншүүд, ивээн тэтгэгчдийн дэмжлэг, хайртын тань халамж, найз нөхдийн тусламж юм. Бусдын атаархлыг төрүүлэхгүй байхыг хичээж, албан үүргийнхээ хүрээнд бусдад аль болохоор туслахыг хичээгээрэй. Зүүд зөнтэй байж 4 хоногийн дараа биеллээ олно.


Арслан (7/23-8/22)   

Зорилгодоо хүрэх явцад ажил дээрх ноцтой бэрхшээл, муу санааны явуулга, хувийн алдаа саад тотгор учруулна. Хайр дурлалын харьцаанд ямар нэгэн дэвшил гарна. Гэвч гэнэтийн мэдээ хэсэг хугацаагаар хайр дурлалын тухай мартахыг шаардана. Хайнга зангаасаа болж осолд өртөхөөс сэрэмжил. Өнөөдөр таны хийсэн, хийх гэж зэхэж буй, тэр бүү хэл эрсдэлтэй гэж бодож байсан гээд бүх ажил чинь бүтэх болно. Гэхдээ хамтрагчидтайгаа харьцах харьцаандаа анхааралтай байхгүй бол үл ойлголцох байдал үүсэхгүйг үгүйсгэхгүй.


Охин (8/23-9/22)   

Та үргэлжид сайхан явдал тул хаач очсон эсрэг хүйсийнхээ хүмүүсийнхээ анхаарлыг татах болно. Бусадтай харилцаа холбоо тогтооход тааламжтай болохыг од эрхэс хэлж байна. Таны амьдралд гарах өөрчлөлтүүд нь сөрөг, эерэг өнгөтэй байна. Санхүүгийн алдагдал, мэдрэлийн ядаргаанаас зайлсхийхийн тулд бүх ажилд идэвхтэй хандах хэрэгтэй. Та дахин урагш нэг алхам хийх хэрэгтэй байна.


Жинлүүр (9/23-10/22)   

Хатуу ширүүн үг хэлэх, өөрийн бүрэн ойлгодоггүй хүмүүсийг гомдоохоос зайлсхий. Бодол санаа, үйл хөдлөлөө цэгцлэх бүхий л боломжийг ашигла. Идэвхтэй ажиллах, биеийн ачаалал авахгүй бай. Харилцааг багасга, ямарваа уулзалт нь жижиг маргаан, хоосон яриаг авчирна. Ойрын улсуудын хардлага, гомдлыг төрүүлэхгүйн тулд туйлын бодлоготой ханд. Санхүүгийн амьдрал таагүй байна.


Хилэнц (10/23-11/21)   

Таны гол дутагдал бол хэт итгэмтгий, хайнга явдал юм. Эрүүл мэндэд ямар нэг аюул байна. Энэ нь магад өвчин, гэмтэл эсвэл муу мэдээнээс болж стрэссд орж болох юм. Биеийн хүчний ачаалал авах, эрсдэлд орох, цахилгаан төхөөрөмжтэй ажиллахаас зайлсхий. Ийм хүмүүст од эрхэс таагүй ханддаг тул элдэв асуудлаас болгоомжилж яв.


Нум (11/22-12/21)   

Эмх замбараагүй ээлжит цаг үе. Хамтын ажиллагаанд хууран мэхлэлт, хамаатан эсвэл хүүхдүүдтэйгээ муудалцах, бие. тавгүйтэх магадлалтай. Таны хашир зан ба биеэ барих чадвар байнга өөрчлөгдөж буй нөхцөл байдалд байр сууриа тодорхойлоход тусална. Өнөөдөр арилжааны үйл ажиллагаа явуулбал санхүүгийн алдагдалд орохыг од эрхэс зөвлөж байна. Оройдоо сөрөг хандлагууд буурна.


Матар (12/22-1/19)   

Та ажил хэрэгч харилцаанд идэвхитэй оролцож, харилцаа холбоогоо бэхжүүлэн сайжруулж, ажлын хүрээгээ өргөтгөж болох өдөр. Гэвч зөвхөн таны харилцааны соёл дээшлэх бус харин давилуун ихэрхэх зан чинь хөдөлж болох юм. Биеэ барих төрөлх чадвараа ашиглан шүүмжлэлийг тэвчээртэй, эмзэглэлгүй хүлээн ав. Үдээс хойш хүлээн авах гэнэтийн мэдээ урьдын санаа оноонуудад цэг тавьж, төлөвлөгөөгөө өөрчлөхөд хүргэнэ.


Хумх (1/20-2/18)   

Дайчин шийдэмгий, сонор сэрэмжтэй байдлаа харуул. Амьдралын эрч хүч доод төвшинд орж од эрхсийн байрлал таагүй байх тул ажил хэрэгч чадвараа харуулж чадахгүй эсвэл ноцтой алдаа гаргана. Энэ өдрийг гэртээ ганцаар өнгөрүүлж, тайван орчинд өөрийн сонирхдог зүйлээ хийхэд тааламжтай. Хэрвээ зайлшгүй ажлын шаардлагаар гадагш гарах бол тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг сануулж байна.


Загас (2/19-3/20)

Ажил хэргийн үүрэг даалгавраа биелүүлэхдээ туйлын анхааралтай ханд. Энэ нь болзошгүй эрсдэлээс таныг сэргийлнэ. Хэрвээ та техниктэй харьцдаг бол өнөөдөр анхаарлаа саринуулахгүй байх нь дээр. Хайрын болзоо эсвэл хайртын тань зохисгүй үйлдэл зарим талаар сэтгэл гонсойлгоно. Болзошгүй зөрчилдөөнийг илэн далангүй чин сэтгэлийн ярианы үр дүнд зайлуулна. Хайртдаа өөртөө итгэх итгэлийг нь төрүүлж, урам зориг өгөх сайхан үгсийг байнга хэлж бай.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш