logo
Өнөөдрийн зурхай /2016.03.15/

Өнөөдрийн зурхай /2016.03.15/

2016/03/15

Өнөөдөр аргын тооллын 2016 оны Гуравдугаар сарын 15. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч Гал бич жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын Билгийн тооллын 7. Ангараг гараг. Гөрөөсөн толгой одтой, 5 шар мэнгэтэй улаан бич өдөр. Өдрийн барилдлага: Хүчин төгсөх. Шүтэн барилдлага: Хурьцахуй. Өдрийн наран 7 цаг 08 минутад мандан, 18 цаг 53 минутад жаргана. 

Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Урьд хийсэн ажил үр өгөөжөө өгч ихээхэн хэмжээний мөнгөн орлого орж ирнэ. Бизнесменүүдэд нь түншүүдээсээ хөрөнгө татаж, санхүүгийн томоохон үйл ажиллагаанд оролцох боломж гарч ирнэ. Мөнгө их олох тусам түүнээсээ хуримтлал бий болгоорой. Мөнгө үрэгдэх нь амархан гэдгийг сана.


Үхэр (4/20-5/20)

Хүнд цаг үе. Дотнын хүнтэйгээ харьцах харьцааны шийдэгдээгүй асуудлууд ихээхэн цаг хүч шаардана. Од эрхэс туршилт хийхгүй байхыг зөвлөж байна. Зөвхөн шалгарсан арга барилаараа ажилла. Эрүүл мэнд бага зэрэг муудах магадлалтай тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ ав. Эрт унтаж амрахыг хичээ. Эмчийн зөвлөгөөгүй эм, тариа бүү хэрэглэ. Хоол хүнснийхээ чанарын баталгааг сайн хар.


Хамтатгах (5/21-6/21)

Таны бусадтай харилцах харилцаа өнөөдөр тийм ч үр дүнтэй байхгүй бололтой. Хэдий хэцүү байх боловч өөрийн бодлоо зөв ч бай буруу ч бай хамгаалж үлдэх хэрэгтэй. Хэрвээ ямар нэг юмнаас өөрийн мэдэлгүй айж, үүнээсээ гарч чадахгүй байвал бусдаас туслалцаа авч, таныг хамгийн сайн сонсч, ойлгож чадах хэн нэгэнтэй сайтар ярилцаж зөвлөгөө авах хэрэгтэй. Сарын дунд хагас учраас худлаа хэлэхгүй байж, өөрийн эрч хүчээ сэлбэж авахыг хичээ. Өөрийгөө сэргээхийн тулд массаж хийлгэхэд ч гэмгүй.


 Мэлхий  (6/22-7/22)   

Өнөөдөр энэ ордны эрчүүд гадагшаа гарах хүсэл тэмүүлэл нэмэгдэх болно. Хэцүү байлаа ч дотоод сэтгэлээ уудлах нь чухал. Асуусан асуултад хариулахгүй дуугүй байх нь эргэн тойрныхонд буруу ойлголт төрүүлнэ. Төвөгтэй байсан ажлаа та амжилттай шийдвэрлэх болно. Хоосон зүйлд итгэлгүй бүхнийг өөрөө хийвэл илүү их ашиг олно.


Арслан (7/23-8/22)   

Найдаж байгаагүй хүнээсээ гэнэтийн тусламж авах, урд нь харьцааны талаар муудалцсан нэгэнтэйгээ эвлэрэх болно. Танд таагүй хандаж байсан хүн гарч ирэн гайхшралыг тань төрүүлэх болно. Мөн та өрсөлдөгч нартайгаа зөрчилдөж болзошгүй. Аливааг эргэцүүлэн бодоход их таатай өдөр бөгөөд аль болох ганцаараа байхыг хичээгээрэй. Хайртай хүнийхээ сэтгэл санааны байдлаас хамааралтай болохоос сэрэмжил. Энэ ордны эмэгтэйчүүд спортод амжилт үзүүлэх магадлал өндөр байдаг.


Охин (8/23-9/22)   

Гарз алдагдалд орох өдөр. Санхүүгийн алдагдлаас зайлсхийж чадахгүй. Олонхид нь хүнд цаг үе ирж байна. Хэрэгцээгээ багасга, юм бүү худалдан ав. Томоохон зарлага гаргах шийдвэр бүү гарга. Ядрах байнгын нөлөөлөл, таагүй нөхцөл бүрэлдэх нь таны үйл ажиллагааны бүх хүрээний үр дүнд муугаар нөлөөлнө. Хэт их зүйлд анхаарал хандуулснаар таны сэтгэл санаа хямрах болно. Тайван байж, гүнзгий амьсгаа ав.


Жинлүүр (9/23-10/22)   

Үл хөдлөх хөрөнгө, тавилга худалдан авахаас бусад худалдаа наймаанд сайн өдөр. Хувийн амьдралд эмзэгээр хүлээн авах шаардлагагүй асуудлууд үүсэх магадлалтай. Илэн далангүй, итгэлцсэн яриа таны сэтгэл санааг тайван болгоно. Санасандаа хүрэхийн тулд уйгагүй хөдөлмөрлөж ахмад хүнээс үг сонсох, тэдний хийсэн бүтээснийг харж туршлага судлах зэрэг үйлдэл хийх нь танд ашигтай байна. Харин сэтгэлийн хөдлөлдөө хэт автан алгуурлахыг буруушааж байна.


Хилэнц (10/23-11/21)   

Хямралтай өдөр. Амьдралын эрч хүч өндөр түвшинд байх боловч дотоод эрч хүчний илүүдэл таныг сүйрүүлж магадгүй. Хардалтаас үүсэх хэрүүл маргаан эсвэл нэр төрөө сэвтээхгүй гэсэн гомдлоос зайлсхийхийг од эрхэс анхааруулж байна. Эд хөрөнгөндөө туйлын анхааралтай ханд. Гал түймэр болон таагүй зүйлд өртөх магадлалтай. Энэ ордны эрэгтэйчүүд эрсдэлд өртөж болзошгүйг анхааруулж байна. Хувийн эд зүйлсээ сайтар харж хамгаалах хэрэгтэй.


Нум (11/22-12/21)   

Аз жаргал таны зам дээр байна. Энэ өдөр худалдах, худалдан авах, авьяас ур чадвараа хэрэгжүүлэхэд таатай өдөр. Аливаа зүйлийг өөрчлөхөд таны хүч хүрэхгүй бол бүү бухимд, нөхдийнхөө зөвлөгөөг сонс, эргэн тойрныхны талаар тааруу дүгнэлт бүү хий. Итгэж буй хүмүүстэйгээ ойр байж, хүмүүсээс зөвлөгөө авч, зүрх сэтгэлээ сонс. Хожим нь олж авсан мэдлэг тань зөв ухаалаг шийдвэр гаргахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд удирдлагатайгаа цалин хөлсөө нэмүүлэх албан тушаал ахих талаар ярилцаж зөвшилцөлд хүрэхэд таатай нөлөө үзүүлнэ.


Матар (12/22-1/19)   

Энэ ордны ихэнх нь албан тушаал, өсөх боломжтой. Өөрийн ажлын байр тохижуулж шинэ юм сэдэх хэрэгтэй. Ихэнх нь хувийн амьдрал харьцангуй идэвхитэй байх болно. Гэр орныхны харьцаа тогтворжиж, амар тайван болно. Хэрэв та тамхи татдаг бол тамхиа хаяхыг уйгагүй оролдох хэрэгтэй. Хувийн амьдралд ноцтой өөрчлөлтүүд гарч эхлэхэд бэлд.


Хумх (1/20-2/18)   

Өнөөдөр таны нэр хүнд үүний зэрэгцээгээр таны түнш болох хүмүүсийн танд тавих анхаарал өснө. Та саад тотгороос эмээхгүй, тусламжийн гараа сунгана. Энэ өдрийн хамгийн гол зүйл нь сэтгэлээ тогтвортой байлгаж, дотоод ертөнцөө гэнэтийн таагүй байдал, ямар нэгэн зүйлд хэт шунан татагдахаас өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Бүх хүч чадлаа та ажилдаа зориулна.


Загас (2/19-3/20)

Хүсэл мөрөөдлөө биелүүлэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд таатай цаг үе ирлээ. Амжилт, алдар нэр, хүндэтгэл танд ирнэ. Орлого нэмэгдүүлэхэд тохиромжтой нөхцөл байдал бүрдсэн байна. Найз нөхөд, ивээн тэтгэгчийнхээ санхүүгийн тусламжаас бүү татгалз. Ажлаа хийж байхдаа илүү их баяр хөөрийг авч чадах бөгөөд бусад хүмүүсийг гүйцэж түрүүлэхэд өнөөдөр хамгийн чухал өдөр. Харилцаа холбоогоо өргөжүүлж чадвал зорилгодоо хүрэхэд амархан байх болно.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш