logo
Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан

Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан

2016/03/15

Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна.

2016 оны гуравдугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи төв, зүүн зүгийн нутгаар  баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Завхан голын эх, Их нуурууд болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 6-11 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 4-6 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 9 хэм хүйтэн, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


 2016 оны гуравдугаар сарын 15-наас гуравдугаар сарын 19-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

16-нд баруун болон төвийн нутгаар, 17-нд төвийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгаар,18-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 16,17-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 3-8 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна. 16-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 17-нд төв, зүүн зүгийн нутгаар бага зэрэг сэрүүснэ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш