67 настай Дэвид Лавау гэдэг өвгөн авт осолд орж машинтайгаа хавцал руу унажээ. Гэмтсэнээсээ болоод босч чадхгүй байсан тэрээр холбоо барих боломжгүй, тусламж авч чадалгүй зургаан өдөр голын ус ууж, модны навч, үндсээр амь зууж байжээ. Дэвид уг нь Лос Анжелес хотоос Окснард хот орохоор яваад гэрийхнээсээ холбоо тасарчээ. Түүний хүүхдүүд аавд нь ямар нэг нэгэн муу юм болсныг мэдээд цагдаад мэдэгдэж хайж эхэлсэн байна. “Бид эцэг эхээс дөрвүүлээ. Манай аав хол замд явахдаа бидэнд хэлэлгүйгээр, холбоо барилгүйгээр хэзээ ч олон өдөр болдоггүй болохоор бид ямар нэгэн муу зүйт тохилдож гэж мэдсэн” гэж охин Лиза Лавау ярьсан байна.
Лиза гэр бүлийнхээ хамт хурдны зам дагуу явж замын бараг бүх л булан тохой, огцом эргэлтийг саманжээ. Тэд удаан хайсны эцэст Дэвидын хавцал руу шидэгдсэн байсан машиныг олжээ. Тэрбээр, “Бид бушуухан машинаасаа буун доош очин Ааваа, Аав гэж хашгирсан. Харин хэсэг хугацааны дараа Туслаарай, Туслаарай гэх аавын дууг сонссон. Бид аавыгаа амьд байсанд хязгааргүй ихээр баярласан” хэмээн хэлжээ.
Дэвид зам дээрээс доошоо 200 фийт буюу 60 гаруй метрийн доор унасан байжээ. Түүний яс хугарсан учир босч чадахгүй байсан бөгөөд зөвхөн хэвтээгээрээ зургаан өдрийн турш ойролцоох горхины усаар ундаалж, үндэс, навч идэж байжээ. Дэвидийн машины хажууд бас нэг машин онхолдсон байсан бөгөөд жолооч нь газар дээрээ нас барсан байжээ.
“Хурдны замын энэ хэсэг бол маш огцом эргэлттэй, харах орчин хязгаарлагдаж, таглагдсан байдаг. Энд дэх удаа машин онхолдсон эхэрг гарч байна” гэж Лос Анжелесийн онцгой албаны ажилтан Боб Бранделли ярьсан байна.
Ус уух хувьтай Дэвид Лавау одоо сэхээн амьдруулах тасагт хэвтэж эмчлүүлж байна. Амь насанд аюултай хүндрэлтэй гэмтэл аваагүй учир удахгүй бие нь сайжирна гэж эмч нар хэлжээ.
Shuum.mn