logo
Чеченьд амьдарч 116 настай эмэгтэй амьдарч байна

Чеченьд амьдарч 116 настай эмэгтэй амьдарч байна

2011/10/17
Энэ өндөр настай эмэгтэйн нэр Кеси Каруева. Түүний паспортон дээр байгаа он сараар бол Кеси 1895 онд төрсөн буюу одоо 116 настай. Тэгэхэээр дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй гэж дээд амжилт бүртгэдэг Гиннесийн номонд энэ оны эхээр бүртгэгдээд байсан Америкийн иргэн 115 настай Бессе Күүперээс Кеси нэг насаар эгч болж байгаа юм.  Кеси Оросын лалын  шашинтай үндэстний цөөнх байдаг Чеченьд амьдардаг бөгөөд 1917 оны Большевик хувьсгалын үед амьдарч байсан цорын ганц гэрч юм. Зөвлөлтийн дарангуйлагч асан, барууны улсууд улаан яргачин ч гэдэг Иосиф Сталин 1944 оны дэлхийн II дайны үед  Кавказын улс  үндэстнүүдийг Нацист Германтай нийлж ЗХУ-ын эсрэг ажиллагаа явуулсан гэж үзэн нутаг заан, хол цөлж байжээ.    
“Зөвлөлтийн комиссnраууд биднийг ачааны машинд суулган маш хол авч явсан. Дайны дарgа Оросууд биднийг үзэн маш ихээр яддаг байсан. Бид тэдний эрхэнд байхдаа баруун эсвэл зүүн тийшээ зөвшөөрөлгүй нэг ч алхах эрхгүй. Бидэнд бие засах ч эрх байдаггүй байсан. Хэрэв нэг л алхам зөвшөөрөлгүй хийвэл буудуулдаг байсан” гэж ярьжээ. 
ЗХУ-ын үед Оросуудын хэлмэгдүүлэлт, дарамт шахалтаас болж олон Чечень хүн амь үрэгджээ. Түүний дотор Кеси Каруевагийн 10 хүүхдийн найм нь Зөвлөлтийн комиссаруудын гарт амиа алджээ. Түүний хамаатнуудын хэлж байгаагаар одоогийн ОХУ-ын дотоод хэргийн яамны архивт түүний жинхэнэ бичиг баримт нь  байдаг аж. Хэлмэгдүүлэлтийн үед овог, нэр төрсөн он сараа нууцалдаг байсан учир Кеси Каруева насаа 10 насаар дарж паспортон дээрээ бичжээ. Тэгэхээр Кеси Каруева жинхэнээсээ 126 настай болж таарч байгаа юм. Гэхдээ одоогоор Оросын тал ч, дээд амжилтын Гиннесийн ном ч түүний насыг албан ёсоор баталгаажуулаагүй байгаа. Хэрэв Кэси 127 настай нь  батлагдвал дэлхий дээр амьдарч байгаа хамгийн өндөр настай эмэгэтэй болох юм байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш