АНУ болон Хятадын мөнгөн тэмдэгтийн ханшийн дайн хурцадмал байдалд ороод байна. Учир нь Америкийн Конгрессын дээд танхим болох Сенатын танхимын олонхийн бүлгийн ахлагч Харри Рейдээр удирдуулсан сенатын гишүүд Юанийн ханшйг чөлөөлөхөд Хятадад шахалт үзүүлэх хуулийн төсөл дээр санал хурааж 79 сенатын гишүүн дэмжиж 19 хүн татгалзсан юм. Хятадын Засгийн газар юанийнхаа ханшийг зориуд хүчээр доогуур барьж, экспортоо нэмэгдүүлж байгаа нь худалдааны түншүүдээ алдагдал оруулж байгаа юм. Хятад Улс экспортоо зохиомлоор нэмэгдүүлэхээр Хятад руу бараагаа экспортлодог орнуудын бараа бүтээгдэхүүний өртөг өсч, алдагдал хүлээхээс өөр аргагүй байдалд орж байгаа юм. Өөрөөр хэлбэл Хятадын импортлож авдаг бараа бүтэгдэхүүн багасч Дундад улс “Бүхнийг өөрсдөө ганцаараа хийнэ” гэдэг өнөөгийн даяаршсан ертөнцөд байж боломгүй зах зээлийн зарчим руу орж байгаа юм. Ялангуяа энэ үзэгдэл АНУ-д хүчтэй мэдрэгдэж аж ахуйн нэгжүүд эхнээсээ хаалга үүдээ барьж, хүмүүс ажилгүй болж эхлээд байгаа юм. Өмнөд Каролина мужаас сонгогдсон Сенатор Линдсий Грахам Хятадын засгийн газрын санхүүгийн бодлогод санаа зовж байгаагаа илэрхийлсэн байна.
“Хятадын эрх баригчид төв банкаараа дамжуулан нэг доллартай харьцах юанийн ханшийг зах зээлийн хуулиар бус зориуд зохиомлоор доогуур барьж байгаа нь Америкчуудын экспортыг бууруулж, хүмүүс ажилгүй болоход хүргэж байна. Одоо хангалттай. Энэ бол хоёр улсын шударга, хэн хэнийхээ эрх ашгийг хүндэтгэсэн эрүүл харилцаа биш. Хятадын Засгийн газрын бодлого нь Америкийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг Хятад болон дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадварыг бууруулж байна. Америкийн Конгрессийн гаргасан шийдвэр Хятадын эрх баригчдад ойлгомжтой байгаа байх гэж найдаж байна” гэж тэрбээр хэллээ.
2010 оны 6 сарын байдлаар нэг америк доллар 6.83 юаньтай тэнцэж байсан. Харин 10 сард 6.37 болж, юанийн доллартай харьцах ханш 6.7 хувиар буурсан байна. Санхүүгийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар юанийн ханш байх ёстой зах зээлийн ханшнаас 20-30 хувь доогуур байгаа юм байна.
“Америкийн Сенаторууд Юанийн эсрэг дайн зарлаж байгаа нь ард иргэдийн дунд нэр хүндээ өсгөж, олны анхаарлыг гадагш төвлрүүлэн, одоо болж байгаа бодит хямралыг бусад руу чихэж байна” гэж Хятадын Синхуа агентлаг мэдээллээ.
Харин Сенаторууд өнгөрсөн болон одоо үед Хятадын мөнгөний бодлого АНУ-ын эдийн засаг болон экспортын бараа бүтээгдэхүүнд сөргөөр нөлөөлж байна гэж үзэн юанийн эсрэг дайн зарлахаар санал өгсөн. Гэхдээ Нэгдсэн улсын хуулиар Сенатаар батлагдсан хуулийн төсөл доод танхим болох төлөөлөгчдийн танхимаар батлагдах ёстой. Төлөөлөгчдийн танхимын олонхийн бүлгийн ахлагч Бүгд найрамдах намын Жон Бейнор хуулийн төслийг батлах бодолгүй байна. Жон Бейнор Америкийн ажилгүйдэл болон эдийн засгийн хямралын шалтгаан нь Хятадад бус Ардчилсан намаас сонгогдсон Барак Обама болон түүний засаг захиргааны алдаатай бодлогоос болж байна гэж үзэж байгаа юм. Хоёр нам америкийн эдийн засгийн хямралыг улс төржүүлж ирэх жилд болох ерөнхий сонгуульд ашиглах гэж байна хэмээн ажиглагчид хардаж байгаа юм байна. Ялангуяа бүгд найрамдахчууд хуулийн төслийг дэмжихгүй байгаа нь эдийн засгийн хямрал дээр төрөөлж ирэх жил Обамаг унагах гэж хардах хүн олон байгаа. Учир нь Хятадын мөнгөний бодлогоос болж АНУ төдийгүй бусад улс худалдааны алдагдал хүлээж байгааг хэн бүхэн мэдэж байгаа. Сонгууль болгоноор дотоод асуудал, хямралыг гадагш хандуулж, ялангуяа Хятадыг онилдог нь Америк улс төрчдийн гэм биш зан гэж шүүмжлэгчид үзэж байна.
Shuum.mn