logo
Ливийн босогчид Каддафигийн хүүг баривчиллаа

Ливийн босогчид Каддафигийн хүүг баривчиллаа

2011/10/17
Хуучин Ливийн босогчид гэж нэрлэгдэж байсан, одоо илүү зохион байгуулалтанд орж Үндэсний Шилжилтийн Зөвлөлийн (ҮШЗ) дайчид гэгдэх болсон цэргүүд Каддафиг дэмжигчдийн хяналтанд байгаа хамгийн сүүлийн хот болох Сиртегийн төлөө бараг сар гаруй тулалдаж байна. Тулалдааны үед босогчид Каддафигийн хүүхдүүдийн нэг  Моатассем Каддафиг баривчилсан тухайгаа зарласан байна. Мотассим-Билла Каддафи нь өвгөн дарангуйлагчийн тав дахь хүү бөгөөд Ливийн аюулгүйн зөвлөлийн зөвлөх, армийн офицер байсан хүн юм. Каддафигийн хүү баригдлаа гэдгийг сонссон иргэд гудамжинд гарч баяраа тэмдэглэсэн байна. Тэд “Бид энэ удаад “Чапак” барилаа. Одоо “Тул” барих хэрэгтэй байна. Аллах бурхан бол агуу” хэмээн орилолджээ.   
Мисрата болон Бенгази хотод мөн босогчид агаарт хий буудаж, баярлаж байгаагаа илэрхийлсэн байна.  Моатассем Каддафиг Сирте хотоос гэр бүлийн хамт зугтаж байхад нь саатуулж баривчлан Бенгази хот руу авч явсан гэж ҮШЗ-ийн гишүүн Халед Ал-Сайе хэвэлэлийн бага хурал дээр мэдэгдсэн. Гэхдээ Моатассем Каддафи яг баривчлагдсан эсэхийг удахгүй батлагаажуулах юм байна. Ливийн томоохон хотуудад Каддафигийн хүүг баривчилсан гэсэн таатай мэдээг сонссон иргэд баяраа тэмдэглэж байх зуур Сирте хотод ширүүн тулалдаан үргэлжилсээр байна. Сирте хотын хоёр жижиг дүүрэг Каддафиг дэмжигчийн хяналтанд байгаа хэвээр байна. Хэдийгээр Каддафиг дэмжигчдийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан ч босогчид ургашилсаар байна. Олзлогсдын ярьж байгаагаар Каддафиг дэмжигчид хүчээр Сирте хотод үлдэж Каддафигийн талд байлдсан байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүртэл тулалдаанд оролцож, Каддафигийн харгис дэглэмийг унагах үйлсэд хувь нэмрээ орулж байна. Босогчид хотын дотогш нэвтрэхэд тарчлуулж алагдсан, толгойдоо буудуулсан хүмүүсийн цогцос олдсон байна. Хэн үүнийг үйлдсэн нь тодорхойгүй ч тэд босогчдын талын дайчид байсан байна. Тулалдааны явцад босогчдын талаас дахин дөрвөн хүн амь үрэгдэж, 51 хүн шархаджээ.
 Хотын гадуурх явуулын эмнэлгүүд ачаалал ихтэй ажиллаж байна. Каддафиг дэмжигчид Сиртегээс гадна нэг хотыг хяналтандаа байлгасаар байна. Хэрэв үлдсэн хотуудыг Каддафиг дэмжигчдээс цэвэрлэж, чөлөөлж чадах юм бол босогчид ялалт байгуулж, Ливийг чөлөөлснөө зарлаж, улс төрийн шилжилт хийхээр төлөвлөж байна.        
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш