Хербалайф гэсэн нэр томъёо сүүлийн үед хэрэглэгддэг болоод байгаа. Зөв хоололт ч гэх шиг хурдан түргэн турна. Гоо сайханыг Хербалайфаас олно ч гэх шиг. Явган реклам газар сайгүй хөврөнө. Тэрхүү далд нууц бизнесийн сүлжээнд оролцогч нэгэн манай сонины редакцид хандаж нийтлэл ирүүлснийг бүрэн эхээр нь толилуулж байна. Хербалайф-ийн “Саруул төв”-ийг сурвалжлахаар очсон сэтгүүлч сурвалжлагч нарыг манайх мэдээлэл өгөхөд хаалттай. Та нарыг уриагүй гээд буцаасан нь нэг л “Но”-той. Монголын нутагт хаалттай бизнесийн сүлжээ байдаггүй юм. Бид тэр хаалттай ертөнц рүү нэвтрэх л болно. Хэн гэдэг эзэнтэй хаанахынхан Монголын нутагт хаалттай бизнес хийдэг тухай нээх л болно.
ID-Г ЧИНЬ ХААНА ШҮҮ!!!
Захиргаадлын үеийн хуучинсаг энэ үгийг Хербалайф сүлжээнд орсноор байнга сонсох боллоо. Ийм эрх дархтай үгийг хэн ингэж итгэлтэй хэрэглэдэг юм бол гэдэг ойлголтыг одоо л нэг тайлах шиг боллоо. Учир нь сүүлийн үед Хербалайф сүлжээнд Сүрэнхорлоо гэгч авхай дангаар ноёрхож “ёс зүйтэй бай үгүй бол ID-гий чинь хаана шүү”, “Олон долоон мэдэх мэдэхгүй юм бүү ярьцгаа”, “одоо энд оч, одоо тэнд очиж болно, болохгүй” гэх зэргээр ер нь биднийг өөрийн хуруу гарынхаа үзүүрээр утсан хүүхэлдэйнүүд шиг хөдөлгөн даналздаг боллоо. “ID дугаар” гэдэг нь Хербалайфийн гишүүнчлэлийн хувийн дугаар бөгөөд үүнийг хаачихвал сүлжээндээ ажиллах эрхгүй болдог юм байна. Тийм ч учраас гишүүдийг ID дугаарыг нь хаана гэж айлгаж, байнга дарамталдаг юм байна. Сүлжээний гишүүдийг дарамталдаг энэ хижээл насны эмэгтэй өөрийнхөө биологийн насыг “найм” гэж рекламдаж байгаагаас харахад оюун ухаан нь насанд хүрээгүй хүүхдийнх болж таарах нь дээ. Тийм ч учраас сүлжээний хөөрхий биднийг “Хойд аав ээжид” худалдсан юм байна. Сүлжээнээсээ багагүй ашиг олж, олон хүний амьдралаар нь тоглож, бусдыг золиосолж энэ амжилтанд бусдын хүчээр хүрсэн гэдэг юм билээ.
Хойноос Орос авгай нар ирсэн гэхээр ихээхэн ач холбогдол өгөн мэдээлэл, мэдлэг олж авах боломж гарлаа гэж ихэд баярлан “бизнесийн” сургалтанд очиж үзлээ. Гэтэл өөрсдийгөө баахан магтаж байснаа “та нар ёс зүйтэй байна шүү”, “складтай холбоотой янз бүрийн факт асуудал гарвал бидэнд энэ утсаар мэдэгдэж бай” гээд их л олон оронтой утасны дугаар самбарт бичиж орхив. Ер нь монголчууд биднийг хооронд нь байлдуулж, хагалан бутаргах гээд ч байгаа юм уу эсвэл эрх мэдэл булаацалдаад ч байгаа юм уу гэмээр сэтгэгдэл төрсөн шүү.
“Зөв хооллолтын клуб” гэж бас нэг мөнгө саадаг газар байна. Гэхдээ хүн болгон үүнийг ажиллуулах бас эрхгүй. Үүнийг ажиллуулах зөвшөөрлийг бас л Сүрэнхорлоо авхайгийн сургалтанд хамрагдаж сертификат авч бүртгүүлсний дараагаар л ажиллуулах эрхтэй болдог юм байна.
Дараа нь дээд цолонд хүрсэн нэгэн гэр бүл хоёрын сургалтанд очтол мөн л Контик гэнэ үү бас нэг халзан гадаад нөхөр баахан захиргаадаж, “тэвчээртэй бай удахгүй бараа ирнэ” гэв. Дараахнаас нь спонсорууд нь “складанд байгаа барааг хуу хам” гэх лүндэн буулгадаг юм байна. Монгол “нээлттэй орон” болно, америк складтай болно гэх мэт амалцгаав. Мөн “спонсорынхоо үгийг үг дуугүй дагаж бай” гэх юм. “Спонсор” гэдэг нь хэн нэгнийг панаалдаж сүлжээндээ элсүүлж түүнийхээ төлөө элссэн хүнээсээ болон сүлжээнээсээ чамгүй их шан харамж авдаг хүнийг хэлдэг юм байна. Ер нь тэгээд сар болгон 2500 оноо хий л гэнэ, хүн элсүүл, ажлаа сайн хий гэх. Үүнийг биелүүлэх санаатай өөрийн чадлын хэрээр баахан бараа худалдаж авах гэтэл тэнд очиж болно, энд очиж болохгүй, оноо орно орохгүй, нэг бол склад нь ажиллахгүй, эсвэл хоёр склад ажиллаад байгаа ч юм шиг хүнд байдалд орлоо.
“Нээлттэй орон” болох арга хэмжээн дээр компанийн томчууд ирж сайхан мэдээ мэдээлэл өгч биднийг баярлуулах юм болов уу гээд баахан мөнгө төлж ортол нөгөө л Сүрэнхорлоо “миний хүсэл биеллээ” гэж чанга дуугаар хашгирав. Эргэн тойронд сууж байсан оролцогчид энэ сүлжээ чинь олны хүчээр, ялангуяа, хэрэглэгч нараас үүдэлтэй хөгжиж дэвждэг биз дээ гэх дургүйцлийг тэр аяараа гаргаж эхлэв. Ийм их эрх мэдлийг Сүрэнхорлоод хэн олгосон юм болов оо? Заримдаа Сүрэнхорлоогийн хувийн компанид нь орчихсон ч юм шиг сэтгэгдэлтэй л үлдлээ.
“Нээлттэй орон” болсон чинь нөгөө амлаад байсан шиг бүтээгдэхүүн элбэг дэлбэг болсонгүй харин ч нэр төрөл нь цөөрч, үнэ нь нэмэгдээд, амт үнэр нь хачин, өнөөх гайхал оноогий нь хийхэд бүр ч төвөгтэй боллоо. Энэ сүлжээ ихэд “НО” той бас ”НОЦ”-ТОЙ
Эх сурвалж: