logo
1921 оны  Ардын хувьсгалыг удирдан зохион байгуулагч  VIII  Богд Жавзундамба хутагт

1921 оны Ардын хувьсгалыг удирдан зохион байгуулагч VIII Богд Жавзундамба хутагт

2011/10/17
Түүхийн нэн шинэчлэлт үйл явцын дор тэрхүү түүхэн үйл явдлыг  санаачлагчдын нэг, зохион байгуулсан удирдагч нь YIII  Богд Жавзандамба хутагт мөн болохыг түүхийн эх сурвалжууд  өнөөдөр хөдөлбөргүй батлаж  эхэллээ.   Богд гэгээнтэн улсын эзэн хаанаар өргөмжлөгдсөн анхны зарлигаараа Монгол Улсыг төрийг таван яамтай байхаар зохион  байгуулжээ.  
Тулгар төрийг байгуулахад үнэнхүү чин сэтгэлээр зүтгэсэн  Да лам Цэрэнчимэдийг Дотоод яамны тэргүүн сайдаар, Чинван Ханддор¬жийг Гадаад яамны тэргүүн сайдаар, Гүн Намсрайг Шүүх таслах яамны тэргүүн сайдаар,  Бэйс Гомбосүрэнг  Цэргийн яамны тэргүүн сайдаар,  Тү¬шээ гүн Чагдаржавыг Сангийн яамны тэргүүн сайдаар тус тус тохоон то¬мил¬жээ.  Мөн 70-80 настан бүрд гур¬ван лан, 80-90 настан бүрд 6 лан, 90-100 настанд 9 лангийн хишиг хүртээжээ. 
 YIII Богд Жавзандамба 1869 онд Түвдэд Далай ламын санхүүч чинээлэг түшмэл Гончигцэрэнгийн гэрт мэндэлжээ. Таван настай байхад нь Богдоор тодруулан Хүрээнд залж ирснээс хойш түүний бүхий л амьдрал Монголын түүхтэй салшгүй холбоо¬той. Богдод бага наснаас нь төвд, монгол хэл бичигт сургаж, шашны бо¬лон дорнодахины ёс заншлыг зааж сургажээ. Богд гэгээнтэн мон¬голчуудын шашны тэргүүний хувьд хэнээс ч хараат бусаар  амьдрах  амьдралыг анхнаасаа зохиож, бие даан шийдвэр гаргах чадвар төгс болсон байлаа. 
Бурханы ёсонд  дээд зиндаад хүрсэн ламтан гэрлэж болохыг зөвшөөрсөн ёсон үйлчилдэг учир  Богд Сэцэн хан аймгийн Жонон ван Цогбадрахын хошууны Цэндийн охин Дондогдуламтай  эхлээд нууцаар ханилж байгаад XX зууны эхээр гэрлэж, энэ цагаас эхлэн Дондогдулам хатан  Цагаан дарь-Эх  хэмээн өргөмжлүүлсэн байдаг. 1911 онд Богд гэгээнтэн Монгол Улсын хаанд өргөмжлөгдөхөд түүний хатан Дондогдуламыг Улсын эх дагина хэмээн өргөмжилж, төрийн тамгыг түүнд бариулжээ.  Богд хаан өөрийн гэсэн үр хүүхэдгүй тул хэд хэдэн хүүхэд өргөж авсаны нэг нь хөгжмийн зохиолч Мөрдорж, Ерөнхий сайд асан М.Энхсайханы гэргий Шүрэнцэцэгийн аав Эрэнжав нар юм. 
Тэрээр Монголд шарын шашныг тэргүүлж байсан найман Богдоос ганцаархнаа  гавж цолтой. Монгол Улсын эзэн хаанаар гурвантаа суусан сүүлчийн хаан байлаа.  Богд гэгээн Монгол, Түвд, манж, хятад, уйгар, таван хэлний толь бичгийг сонирхон судлаж, зарлиг лүндэн буулган “Хааны бичсэн нэмж тогтоосон манж үгний толь бичиг” 40 дэвтрийг хөрвүүлэн орчуулжээ.
Богд гэгээнтэн монголчуудын дунд  шашны талаар үлэмж нэр хүндтэй, монгол хэл бичиг сайн мэддэг удирдагч байсан тул Үндэсний тусгаар тогтнолын төлөө хөдөлгөөний  тэмцэгч Түшээ гүн Чагдаржав, Сайн ноён Намнансүрэн, Чин ван Ханддорж,  Да лам Цэрэнчимэд, гүн Хайсан нар түүнийг нягт хүрээлж байлаа. Ийнхүү Монгол түмний санаа сэтгэлд нийцсэн ариун үйлс эхлүүлсэн  1911 оны Үндэсний тусгаар тогтнолын хувьсгалыг санаачлагчдын нэгэн,  зохион байгуулагч, удирдагч нь VIII Богд Жавзандамба хутагт мөн болох нь түүхийн сүүлийн үеийн баримтуудаар нотлогдож байгаа нь түүхчдийн анхаарлыг зүй ёоор татаж байгаа юм.  
   Манжийн эрхшээлд байсан тэр үеийн Монголын ноёдын нөхцөл, байдал хийгээд Бурхны шашны тэргүүн   VIII Богд Жавзандамбын хувьд нэр хүнд,  бие даасан байдал, нөлөөлөл зэргийг манжийн хаанаас хараат оршиж байсан монголын ноёдтой харьцуулж үзэхэд Үндэсний хэмжээний хөдөлгөөнийг санаачлагч, түүнийг удирдан зохион байгуулах боломж түүнд илүүтэй байсан нь тодорхой харагддаг. Гэгээнтэн өөртөө байгаа боломжоо сайтар алсын хараатай ашиглаж, чадсаны дүнд Монгол Үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцлийн манлайд ямагт байж чадсан удирдагч нь юм. 
1912 онд Хүрээнд сууж байсан Оросын Ерөнхий консул В.Ф.Люба: ”Хэзээ нэгэн цагт  Монголын сүүлчийн жилүүдийн түүхийг бичих болбол түүхнээ  хамгийн аймшиггүй ухаантан ч энэ тухай бодохыг зүрхлээгүй тийм зүйлийг хэрэгжүүлэгч VIII Богд гэгээнтний зоригтой, шийдвэртэй  санаачлагыг талархалтайгаар тэмдэглэх болно” гэсэн байдаг. Мөн тэрээр цааш нь “Монголыг эдүгээ эрх чөлөөтэй залгуулсан энэ үйл хэргийг манлайлсан хүн нь яах аргагүй Хутагт мөн” гэжээ.
Монголын Үндэсний тусгаар тогтнолын үнэн түүх ингэж өгүүлэгдэж байна.  1911 оноос өмнө Богд Жавзандамба хутагт Монгол үндэсний шашны дээд шүтээн болж байсан бол 1911 оны  Үндэсний хувьсгалын дараа Монголчуудын  шашны төдийгүй төрийн удирдагч жинхэнэ эзэн хаан болж  чадсан байна.  Тэрээр Монголчуудад дахин сэргэн мандалт авч ирсэн  Үндэсний  хувьсгалын эцэг мөн билээ.
 1911 оны Үндэсний хувьсгалын талаархи гадаад, дотоодын олон эрдэмтдийн бүтээл, олж нийтэлсэн түүхийн баримтад түшиглэн 2007 оноос эхлэн жил бүрийн 12 дугаар сарын 29-ний өдрийг Үндэсний тусгаар тогтнолын өдөр болгон тэмдэглэж байхаар боллоо.  2008 оны 12-р сарын 29-ний өдөр Үндэсний хувьсгалын 100 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэх тухай  Монгол Улсын Ерөнхийлөгчөөс  зарлиг айлдлаа.  Оройтсон ч гэсэн үндэс угсаагаа сэргээж, түүх соёлоо уламжлан үлдээхийн төлөө гаргасан ухаалаг алхам гэж Монголчууд үнэлж байгаа. Монгол үндэсний ирээдүй бүдгэрч мэдэх даяаршлын зуунд улсынхаа тусгаар тогтнолыг хадгалан бэхжүүлэх,дархлаажуулахад үр дүнтэй арга хэмжээ юм. 
          
Эх сурвалж:
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш