Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийн зорилтод тусгагдсан Аюулгүй амгалан Улаанбаатар зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотод шинээр барилга байгууламж барьж эхлүүлэхтэй холбогдуулан тухайн барилгын орчинд иргэдийг саадгүй зорчих, аюулгүй байдлыг хангуулах, хяналт тавих ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын 2016 оны А/243 дугаар захирамжаар байгууллаа.
Ажлын хэсгийг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга Ч.Болдбаатар даргалах бөгөөд бүрэлдэхүүнд нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга, мэргэжилтнүүд багтжээ. Мөн Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны Хэвлэлийн төвийн баррель болон ярьдаг ном хэвлэх төвийн менежер, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чигэлсэн үйл ажиллагаа явуулдаг “Түгээмэл хөгжил” ТББ-ын ажилтан нар тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтаж байна.
Ажлын хэсгээс боловсруулсан санал, зөвлөмжийг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хэрэгжүүлэн ажиллах үүрэг хүлээсэн бөгөөд энэхүү захирамжийн хэрэгжилтэд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай хяналт тавина.
Нийслэлийн удирдлагын зүгээс хот байгуулалтын асуудалд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийг зорьж, нийслэлийн Засаг даргын дэргэд "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл" байгуулан ажиллаж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.