logo
Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг: Хан-Уул дүүргийн хөгжилд бид бас нэгэн алхам нэмнэ

Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг: Хан-Уул дүүргийн хөгжилд бид бас нэгэн алхам нэмнэ

2011/10/17
Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэгтэй ярилцлаа.
Хан-Уул дүүргийн Ардчилсан нам 2008 онд явагдсан сонгуульд ямар мөрийн хөтөлбөртэй оролцож ялалт байгуулав. Ярилцлагаа эндээс эхлэх үү?
Манай нам 2008 оны сонгуульд Хан-Уул дүүргийн эдийн засаг, нийгмийг 2008-2012 онд хөгжүүлэх талаар маш тодорхой мөрийн хөтөлбөр боловсруулж оролцсон. Сонгогчид Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийг дэмжиж бидэнд итгэл хүлээлгэсэн. Хөтөлбөр маань үндсэн дөрвөн дэд хэсэгтэй.
Дэд хөтөлбөрүүдээ бүлэг бүлэгээр нь тодруулж өгөхгүй юу?
Эхний бүлэгт Төрийн ажлын нээлттэй шуурхай байдал хариуцлагатай тогтолцоог бий болгох талаар тусгагдсан бол хоёр дахь хэсэгтээ нийгмийн амьжиргааны чанар- Хүний хөгжлийг дээшлүүлэх, гуравт Шинэ Улаанбаатарын-Шинэ Хан-Уул дүүргийн эдийн засаг санхүүгийг чадавхи дэд бүтцийг сайжруулах, дөрөвт Цэвэр орчин эрүүл хүнс, тохилог орон сууцыг бий болгох гэсэн нийгэм эдийн засагт тулгамдсан асуудлыг хөндөн, засч залруулах, шинэлэг ажлыг хийснээр дүүргийнхээ оршин суугчдын ахуй амьжиргаанд тус дэм болох, дүүргээ хөгжүүлье гэсэн хүмүүсийн хүсэл сохирхолд нийцсэн мөрийн хөтөлбөртэй сонгуульд оролцсон. Үр дүнгээ өгсөн. Бид мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийн төлөө хариуцлагатай ажиллаж, иргэд сонгогчдынхоо итгэлийг амжилт бүтээн байгуулалтаар хариулах ёстой. Энэ бол Ардчилсан нам түүний өмнө тавигдаж байгаа зорилт шүү дээ.
Дүүргийн ИТХ  хөтөлбөр зорилтоо хэрэгжүүлэхийн төлөө хэрхэн ажиллаж байгаа талаараа тодруулахгүй юу? 
Хан-Уул дүүргийн дэд бүтцийг хөгжүүлэх асуудал мөрийн хөтөлбөрт тусгагдсан. Зам дагаж хөгжил гэдэг биз дээ. Нисэх, Зайсангийн чиглэлийн авто замыг шинэчлэх ажил явагдаж байна. Энхтайвны гүүрээс эхэлж хатуу хучилттай засмал замын шинэчлэлт 2012 он гэхэд хийгдэнэ. Мөн анх удаагаа Хан-Уул дүүрэгт давхар гүүрэн гарц тавигдаж байгааг Нийслэлчүүд харж бас хүлээж байгаа байхаа. Хүн амынхаа ая тухтай амьдрах орчинг бүрдүүлэх нь мөрийн хөтөлбөрийн салшгүй амин чухал асуудал. Орчин үеийн орон сууцны барилгуудыг Яармаг, Нисэхийн нутаг дэвсгэрт шинээр барьж ээлж дараатай  ашиглалтанд оруулахаар болсон. Саяхан 10 мянган айлын Шинэ яармаг хорооллын БНХАУ-н буцалтгүй тусламжаар барихаар шаваа тавьсан. Мөн Шинэ Улаанбаатарын- Шинэ Хан-Уулдүүрэг гэсэн зорилтыг бид дэвшүүлсэн. Хан-Уулыг дэлхийн өндөр хөгжилтэй орны хот дүүргийн жишигт ойртуулах зорилтыг үе шаттай төлөвлөөд байгаа. Мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг Засаг дарга, түүний Тамгын газраас  ИТХ шаардана. Төлөөлөгчид маань ч гэсэн бас хяналтаа тавина.   Хан-Уул дүүргийн хөгжилд бид бас нэгэн алхам нэмнэ. Түүний төлөө ИТХ ажиллаж байна.
-Танай дүүрэг архины үйлдвэр ихтэй. Үүнийгээ дагаад гэмт хэргийн гаралт багагүй гэсэн статистик үзүүлэлт байдаг юм билээ. иргэд оршин суугчдын айх аюулгүй, амар тайван амьдрах, ажиллах нөхцлийг хэрхэн хангаж байгаа вэ?
-Манай дүүрэг хэзээнээсээ үйлдвэр, үйлчилгээний салбар ихэд хөгжсөн тийм дүүрэг шүү дээ. Архи согтууруулах ундааны үйлдвэр байдаг нь үнэн боловч архидан согтуурах нь үйлдвэрлэлээс бус хувь хүний хэрэглээний соёлтой холбоотой асуудал болов уу. Өнгөрөгч есдүгээр сард  Монгол улсын Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг зохицуулах Зөвлөл /ГХУСАЗЗ/-өөс Нийслэлийн ГХУСАЗЗ-тэй  хамтран зохион байгуулсан “Архидан согтууруурахаас сэргийлэх, хяналт тавих” үндэсний хөтөлбөрт тусгагдсан зарим судалгааны ажлын тайланг хэлэлцүүлэх арга хэмжээнд дүүргээс 47 хүний бүрэлдэхүүнтэйгээр миний бие  оролцлоо.   Хэлэлцүүлэг маш үр дүнтэй болсон. ”Хэв журмыг сахиулах сайн дурын  эргүүл”  ажиллуулахаар төлөвлөөд байна.  Үр дүнтэй ажил болно гэдэгт эргэлзэх юм огт үгүй байна. Нэлээд ажлын байр шинээр гарна. Гэмт хэргийн гаралт буурна. Хүмүүс бие биенээ ойлгож хүндэтгэх, гэмт хэрэгт нэг нь нөгөөгөө өртөгдөхөөс хамгаалах энэрэнгүй  ажил болгох ёстой гэж үзэж байгаа.          
-Ахмадын баяраар ахмадууддаа хэрхэн хүндэтгэл үзүүлэв. Хичнээн хүн оролцсон бэ?
-Бид   Буянт-Ухаа биеийн тамир, спортын ордонд   “Ахмадын өдөр-Иргэдийн баяр”-аа тэмдэглэлэсэн юм. Нийт 5000 гаруй иргэд нэг дор цугларсан  баярт найман настай балчраас наян настай буурлууд  хүрэлцэн ирсэн. Ахмадын  баярт дүүргийн бүх хороо, хэлтэс, албад оролцож иргэдэд ажлаа тайлагнахын зэрэгцээ, иргэдийн санал хүсэлтийг сонссон юм.  Бидний ажилд дэмжлэг болох үнэ цэнтэй санал  шүүмжлэлийг нэгтгэн судлаж, ажилдаа хэрэгжүүлнэ.   
Ярилцсанд баярлалаа
Эх сурвалж:
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш