Хагас 100 жил толхилцсон Израйль Палестин улс ялтан солилцох тохиролцоонд хүрлээ. Палестинчууд Газын зурваст хуран цуглаж, Хамас бүлгийн 1000 гаруй дайчныг Израйлийн цэрэг Гилад Шалитаар солих болсон түүхэн хэлэлцээрийг баяр хөөртэйгээр угтан авсан байна. Гилад Шалит Палестинчуудад баривчлагдаж 2006 оноос хоригдож байсан юм. Албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар эхний ээлжинд 450 Палестинчуудыг суллана. Шалитын гэр бүл бүтэн жил хүүгээ суллуулахыг шаардан Йерусалемд дахь Ерөнхий сайдын ордны өмнө суулт зарлаад байсан юм.
“Өнөөдөр түүхэн өдөр болж байна. Израйлийн засгийн газар 5 жил буюу 1935 урт өдөр, урт шөнө уйгагүй ажилласны хүчинд миний хүү Гилад Шалитыг суллуулж чадлаа. Би Израйлийн Ерөнхий сайдад зоригтой шийдвэр гаргасанд нь баяр хүргэмээр байна” гэж Гилад Шалитын аав ярилаа.
Израйль цэргийн албан хаачийг суллах шийдвэрийг Израйлийн олонхи дэмжиж байгаа боловч, бас Палесины олон хүнийг суллалаа гэж эсэргүүцэх хүн байсан юм. Эсэргүүцэгчид Палестинчуудад буруу арга зам зааж өгч байна гэж шүүмжилж байгаа юм.
“Би хоригдож байсан 1000 палестиныг суллуулахын эсрэг санал өгсөн. Хоригдлуудыг суллах шийдвэр нь террорисуудыг өөгшүүлэх алхам боллоо. Ирээдүйд гарч болох террорист халдлагын үүдийг бид нээж өглөө гэж” Израйлийн Дэд бүтцийн сайд Узи Ландау хэллээ.
Венесуэлд айлчилж, Уго Чавестай уулзаж байгаа Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас ялтан солилцох гэрээ хэлэлцээрийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.
Хэдийгээр тохиролцоо амжилттай болсон ч энэ тохиролцоо нь энхийг тогтоох яриа хэлэлцээрийн эхлэл биш гэж хоёр талын албаны хүмүүс мэдэгдсэн байна.
Shuum.mn