logo
АНУ Пакистанаас арай ихийг шаардаад байна уу?

АНУ Пакистанаас арай ихийг шаардаад байна уу?

2011/10/17
Пакистан улс зэвсэгт бүлэглэлүүдийн эсрэг явуулж буй ажиллагаагаа эрчимжүүлэхийн тулд өшөө юу хийх вэ гэсэн асуулт Вашингтон Исламабадын харилцааг муутгасаар ирсэн. Харин Америкийн тусгай хүчнийхэн өнгөрөгч тавдугаар сард нууц ажиллагаа явуулж, Аль-Кайдагийн удирдагч Осама Бин Ладеныг Пакистаны Абботаббад хотоос илрүүлж устгасны дараа терроризмын эсрэг хангалттай ажиллахгүй байна хэмээн Пакистаны талыг хүчтэй шүүмжлэх болсон юм. Харин энэ улсын албаны хүмүүсийн мэдээлснээр зэвсэгт бүлгүүдийн эсрэг явуулсан дайн тулааны улмаас 3.000 гаруй Пакистан цэрэг амь үрэгдэж, 10 мянга орчим цэрэг шархаджээ. Энэ нь Афганистанд НАТО-н хүчний амссан хохирлоос өндөр үзүүлэлт аж.
АНУ Пакистаны талыг зэвсэгт бүлэглэлүүдийн эсрэг эрс шийдвэртэй арга хэмжээ авахыг шаарддагийн учир нь Пакистан дахь зэвсэгт босогчид Афганистаны хилээр нэвтэрч, тэнд үүрэг гүйцэтгэж байгаа холбоотны хүчин рүү дайрч довтолдогтой холбоотой юм байна. Хамгийн том эдийн засагтай улс ч зэвсэгт босогчидтой тэмцсэнийх нь төлөө Пакистаны засгийн газарт жил бүр олон сая доллар олгодог.
Сүүлийн үед Пакистаны удирдлагууд хилийн ойролцоо зэвсэгт бүлэглэлүүдийн эсрэг тулаанд гарз хохирол амсаж байгааг Америкийн тал ойшоохгүй байна хэмээн мэдэгдэх болсон.
Ийнхүү Вашингтон Исламабадын таарамжгүйхэн харилцаа улам ч муудаж магадгүй байна. Учир нь Америкийн тал Пакистаныг зэвсэгт бүлэглэлүүдийн эсрэг шийдвэртэй алхам хийхийг улам хүчтэй шаардах болсон аж.
Э.АМАР
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш