logo
Өнөөдрийн зурхай /2016.04.04/

Өнөөдрийн зурхай /2016.04.04/

2016/04/04

Өнөөдөр аргын тооллын 2016 оны дөрөвдүгээр сарын 4. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын Билгийн тооллын 27. Сумъяа гараг. Чөдөр одтой, 3 хөх  мэнгэтэй улаан луу өдөр. Өдрийн барилдлага: Идэр. Шүтэн барилдлага:  Нэр өнгө. Өдрийн наран 6 цаг 27 минутад мандан, 19 цаг 23 минутад жаргана.

Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Ханш нээх улирал 16 цаг 33 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Өөрийн давуу талыг олонд бүү тунхагла, эсрэг хүйстэндээ амжилтаа бүү гайхуул. Гэр бүл батлуулах, үр тогтооход таатай өдөр. Амьдралын эрчим хүч доогуур байна. Өөрийн эрүүл мэндэд хөнгөнөөр хандах, цуцталаа ядрах нь мэдрэлийн ядаргаа, өвчний шалтгаан болно. Мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд том санхүүгийн алдагдал гарч болно. Бэлэг худалдан авахтай холбоотой зардал гарна.


Үхэр (4/20-5/20)

Таны өмнө маш ховор азтай цаг үе иржээ. Ажил хэрэг амжилттай, түүнийг дагаад амьдрал тань ч дээшилнэ. Албан тушаалын амбицаа бүрэн утгаар нь хэрэгжүүл. Хамт ажиллагсад болон ханиа удирдаж, чадах хэмжээгээрээ халамж анхаарал тавь. Дүгнэлт, шийдвэр чинь яаруу байснаас хүнд байдалд оруулж мэднэ. Хэрэв хайртай хүнтэйгээ эв найрамдалтай байдлаа сэргээхийг хүсэж байгаа бол тэдэнтэй байхдаа ажил ярих хэрэггүй.


Хамтатгах (5/21-6/21)

Ажилтанд хүрэх урьдчилсан нөхцөлүүд бүгд бүрджээ. Гадаадад төлөвлөсөн аяллаа хийвэл ажил бүтэмжтэй байна. Цаашдаа таны тусламж найз нөхдөд тань ихээхэн ашиг авч ирж өгнө. Та хийснээсээ ч ихийг олно. Түргэн хөдөлж эхэл. Эс бөгөөс гайхамшигтай сайхан боломжийг алдана.


 Мэлхий  (6/22-7/22)   

Та бүх хүнд хэрэгтэй болох ба тэр бүхний учрыг олох хэмжээнд байхгүй байгаа тул эхлээд нөхцөл байдлын урьтал байдлыг үнэлж дүгнэхийг хичээ. Нөхцөл байдлыг буруугаар үнэлэх, бодлогогүй хуумгай амлалт, аль эсвэл ачаалагдсан их ажлаас болж түвэгтэй байдал үүсэх бололтой. Ялангуяа эрэгтэйчүүдэд таагүй өдөр. Амьдралын эрч хүч маш доогуур түвшинд байна. Өглөөнөөс л зөрчил, үл ойлголцол үүснэ. Дотны хүмүүстэй холбоотой эсвэл мэргэжлийн үйл ажиллагаанд бүтэлгүйтэл авчрах таагүй мэдээ авч болзошгүй. Тооцоолоогүй зарлага, санхүүгийн алдагдал гарах бололтой.


Арслан (7/23-8/22)   

Энэ өдөр хүмүүний амьдралын шинэ үе шатыг билэгдэнэ. Шинэ ажил эхлэхэд таатай. Эхэлсэн бүхэн амжилттай хэрэгжиж араасаа олон шүтэн бишрэгч, дагалдагчдыг төрүүлнэ. Бусдад дарамт үзүүлэх, бууж өгөх шаардлага тавих хэцүү сонголт албадан хийлгэхгүй байхыг зөвлөж байна. Өөрийн яриагаараа хамтран ярилцагчаа бүү залхаа. Бусдын санаа бодолд тэвчээргүй хандахаас зайлсхий.


Охин (8/23-9/22)   

Нүглээ наманчлах өдөр. Сэтгэл гутрал аргаа барсан байдалд орж, хар дарсан зүүд зүүдэлнэ. Удаан хугацааны гэрээ хэлэлцээр байгуулах чухал баримт бичигт гарын үсэг зурах, шүүх хуралд оролцоход таагүй. Гэр оронд гэрэлтүүлэг сайн байх ёстой. Нэмж лаа асаа. Унтахын өмнө тайвшруулах эм уу.


Жинлүүр (9/23-10/22)   

Хүссэн зүйлдээ шударга бус замаар хүрэх гэж бүү оролд. Та хэн нэгнийг залилах гэж хүсэж байгаа бол та түүнийг гэнэн гэж үздэгт оршино. Ханиад томуу тусч болзошгүй. Өмнөх өдрүүдийн таагүй явдлууд таны ажлын болон амьдралын хэмнэлийг алдагдуулах бололтой. Хувийн болон ажил хэрэгч болзоо, чухал бичиг баримт бүрдүүлэх эсвэл хэрэг бүхий улсуудтай танилцах нь ихэнх цаг хугацааг авна. Гэвч оддын таагүй байрлал нь таны ажлын идэвхийг бууруулна.


Хилэнц (10/23-11/21)   

Та хууртагдаж төөрөлдөж эсвэл хий хоосон мөрөөдөлд автах нь. Үл итгэмтгий түгшүүртэй болно. Хуурамч айдаст автана. Өөрийн асуудлуудаа бүү хэтрүүл. Сэтгэл хөдлөл айдаст бүү авт. Бүх юм бүтнэ гэж өөртөө итгүүл. Өөрөөсөө илүү хүнд байдалд буй хүмүүст тусламж үзүүл.


Нум (11/22-12/21)   

Таны ажил ногоон гэрлээр явж буй мэт хялбар бүтнэ. Мэргэжлийн сургалтад явж эхэл. Энэ нь таныг цаашид дэвшихэд эерэг нөлөө үзүүлнэ. Шинжлэх ухаан, мэргэжлийн судалгаа, шинжилгээ хийхэд тохиромжтой үе. Ажлаа нухацтай хий. Хувь заяа нь таны амьдралын зарчимд үнэнч байх, зан чанарын бат байдлыг шалгаж байгаа юм байна. Таны зохион байгуулах, уужим сэтгэл, ивээн тэтгэх зэрэг сайн чанарууд тань таны эсрэг чиглэгдэнэ. Мэргэжлийн хүрээнд алдаа гаргах, удирдлагын талаас сануулга авахад хүрнэ.


Матар (12/22-1/19)   

Энэ өдөр аливаа ажлыг удирдан ажиллахад их таатай өдөр байх болно. Та юу хэрэгтэй байгааг мэдэрч, хамтран ажиллагсадтайгаа сайтар зөвлөж, тэдний санаа бодлыг нэгтгэж чадна. Таны хүч чадал их өндөр байгаа тул хувийн асуудлаа шийдэж, олон нийтийн ажилд оролцоход таатай байх болно. Та ганц бие ч бай хосоороо ч бай хамаагүй сэтгэл хөдөлгөм романтик учралтай учрах болно. Та хэрэв анх удаа нөгөө хүнтэйгээ уулзаж байгаа бол сэтгэл хөдлөлөө барьж, бие биеэ сайтар ойлгохыг хичээ. Та өөрөөсөө залуу, эсвэл ахимаг настай хүнд дурлавал гайхах хэрэггүй.


Хумх (1/20-2/18)   

Өнөөдөр та агаар салхинд гарах гэж байгаа бол ажлаа алдаа мадаггүй хийсэн эсэхийг сайтар шалгах хэрэгтэй. Үдээс хойш хайртай хүн тань танаас уучлал гуйн, хийсэн алдаандаа гэмшсэн байдалтай ирнэ. Та үзэл бодлоо зөв гэж үзэж буй бол бусдын сэтгэгдлийг тоолгүйгээр түүнийгээ дага. Тамхи татдаг хүмүүсийн дархлаа муудан, амьсгалын замын өвчин хүндэрнэ. Бодож төлөвшиж буй зүйл тань амархан үр дүнгээ өгөх ажил биш бол шууд дайран орох хэрэггүй.


Загас (2/19-3/20)

Хэдийгээр ихээхэн хүндрэл учруулахгүй боловч их ачаалал, эрч хүч эрүүл мэндэд тань таагүй нөлөө үзүүлнэ. Эрүүл мэндээ хайрла. Мөнгө хайрлах хэрэггүй. Хэрвээ одоо л зарцуулж чадвал та ирээдүйд илүү их мөнгө зарцуулах шаардлагагүй болно. Өвдөж үзсэн хүн л өвчинд ямар их үнэ өртөг зарцуулдгийг мэддэг.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш