logo
Хууль тогтоомжийн талаар хууль, эрх зүйн мэдлэгээ дээшлүүллээ

Хууль тогтоомжийн талаар хууль, эрх зүйн мэдлэгээ дээшлүүллээ

2016/04/01

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн прокурорын газар хамтран албан хаагчдад авлига албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгууллаа.

Сургалтаар нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Эрүүгийн хуульд туссан "Албан тушаалын гэмт хэрэг" гэмт хэргийн тухай хуулийн төсөлд туссан Авлигын гэмт хэргийн харьцуулалт болон Монгол Улс дахь албан тушаалын гэмт хэргийн нөхцөл байдал, шалгаан нөхцөлийн талаар прокурорын хууль цаазын итгэмжит зөвлөх Г.Бат-Очир, туслах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.Мөнхнаран нар мэдээлэл өглөө.

Албан хаагчид хууль тогтоомжийн талаар хууль, эрх зүйн мэдлэгээ дээшлүүлсэн ач холбогдолтой сургалт болов.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш