logo
Цэл залуухан бүсгүй учир битүүлгээр огцом хөгширчээ

Цэл залуухан бүсгүй учир битүүлгээр огцом хөгширчээ

2011/10/17
Одоо 26 настай настай эмэгтэй хэдхэн өдрийн дотор 50 насаар хөгширсөн хачирхалтай явдал эмч нарыг ихээр гайхшруулжээ. Вьетнам эмэгтэй Нгуин Ти Пхуон одоо 70 эргэм насны хүнтэй адилхан харагдаж байна. Түүний бие далайн хоол хүнсэнд харшил өгсний дараа тэрээр ийнхүү огцом хөгширчээ.
2008  онд буюу Нгуин 23 настай байх үед түүний залуу насны гоо үзэсгэлэн хэдхэн өдрийн дотор гундаж эхэлсэн бөгөөд түүний нүүр болон биеийнх нь арьс унжиж, үрчлээтсэн байна. Мөн тэрээр бүх бие нь загатнаж байсан, унтаж байхдаа хүртэл биеээ мааждаг байсан талаараа ярьжээ.
Өнөөг хүртэл тэрээр бусдын гайхсан харцнаас нуугдахын тулд олон нийтийн газар маск зүүдэг байжээ. Гэхдээ одоо эмч нар түүнийг ямар учраас огцом хөгширснийг тогтоохоор ажиллаж байна.
Түүний нөхөр, мужаан мэргэжилтэй Нгуин Тан Туэин хэлэхдээ нэгэн цагт үзэсгэлэнтэй байсан эхнэрээ одоо ч гэсэн хайрласаар байгаа гэжээ. Вьетнамын Бен Тре мужид амьдардаг хос тусламж эрэхийн тулд анх удаагаа сэтгүүлчдэд ярилцлага өгөхийг зөвшөөрсөн байна. Зарим мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар  Пхуон "липодистрофи" буюу арьсны гадарга доор байдаг өөхлөг хэсэг язарч, арьс маш хурдан төлждөг, ховор тохиолддог өвчин туссан аж.  Энэ өвчин эмчилгээгүй бөгөөд ийм эмгэг туссан хүний бүх арьс суларч, нүүрний арьс нь өндөр настных шиг болдог байна. Ийм өвчин маш ховор тохиолддог бөгөөд дэлхийн зургаан тэрбум гаруй хүний дотор липодистрофитой 2.000 орчим хүн байдаг гэж үздэг аж.
Пхуон эхэндээ эмнэлэгт очилгүйгээр эмийн сангаас эм авч сарын турш уусны дараа загатнаа нь багасчээ. Дараа нь тэрээр уламжлалт эмч уусны дараа арьсан дээрх толбонууд нь арилсан ч арьс нь хөгширч, унжиж эхэлсэн байна.
Ингээд хос хувь заяатайгаа эвлэрч 2009 оноос эмчилгээгээ зогсоожээ. Харин огцом хөгшрөх өвчин эмэгтэйн сарын тэмдэг, үс, шүд, нүд болон оюун санаанд нь нөлөөлөөгүй байна.
2010 онд Пхуон нөхрийн хөмт өмнөд хэсгийн Бин Пхуок муж руу нүүж, хоёулаа ажилтай болжээ. Гэхдээ тэд сарын 92 фунт хүрэхгүй орлоготой учраас Хо Ши Мин хотын эмнэлэгт үзүүлэх хөлсийг төлж чадахгүй гэсэн үг юм.
10-р сарын 02-нд Бен Тре мужийн Nguyen Dinh Chieu эмнэлгийн эмч нар Пхуоныг үнэ төлбөргүй үзнэ, хэрэв бид өвчнийг нь оношилж чадахгүй бол түүнийг арьс өнгөний эмнэлэг рүү шилжүүлнэ гэж мэдэгджээ.
Пхуоны талаар мэдээ үзсэн эмч нар янз бүрийн онош хэлэх болсон байна. Зарим эмч нар түүнийг липодистрофитой биш, харин хэт их стеройд эм хэрэглэсний гаж нөлөөнөөс болж зовж шаналж байгаа гэж үзжээ.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш