logo
Энэ сарын 21, 22-нд нийслэлийн томоохон захууд амарна

Энэ сарын 21, 22-нд нийслэлийн томоохон захууд амарна

2016/04/18
АСЕМ-ын дээд түвшний уулзалтын хүрээд зохион байгуулах Ази, Европын парламентын түншлэлийн есдүгээр уулзалт дөрөвдүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Уулзалтад өнөөдрийн байдлаар 23 орны 100 гаруй парламентын гишүүд оролцох төлөвтэй байгааг албаныхан хэлж байгаа юм. Эдгээр төлөөлөгчдөөс 3-5 орны УИХ-ын дарга болон зургаан орны УИХ-ын дэд дарга хүрэлцэн ирэх юм байна.

Иймд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Ази Европын параламетийн түншлэлийн үеэр авах арга хэмжээний тухай”  А/286 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар, Улаанбаатар хотод Ази Европын парламентийн түншлэлийн есдүгээр уулзалт зохион байгуулагдахтай холбогдуулан зочид төлөөлөгчдийн аюулгүй байдал, гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дөрөвдүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа.
 
Мөн 2016 оны дөрөвдүгээр сарын 21-ний Пүрэв гарагт авто машины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн, 2016 оны дөрөвдүгээр сарын 22-ны Баасан гарагт  авто машины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгслийг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаас баталсан хязгаарлалтын бүс болон Наадамчдын гудамж, Дүнжингаравын гудамжны Төв аймаг руу салдаг уулзвараас Их тэнгэрийн уулзвар хүртэлх замд 08:00-20:00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлана.
 
Энэхүү хязгаарлалтад зочид төлөөлөгчдийн цуваа, дипломат байгууллагын, нийтийн үйлчилгээний том оврын автобус, троллейбус, стандартын шаардлага хангасан такси, тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл болон хойшлуулшгүй ажил үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэл хамаарахгүй. Түүнчлэн  2016 оны дөрөвдүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд хязгаарлалт тогтоосон гудамж, замуудад хүнд даацын ачааны авто машин /10 тонноос дээш/-ыг 06:00-22:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцохыг түр  хориглох юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 
ЗОХИЦУУЛАЛТАНД ХАМРАГДАХ ТОМООХОН ЗАХ, ХУДАЛДААНЫ
 ТӨВҮҮДИЙН ЦАГИЙН ХУВААРИЙН ӨӨРЧЛӨЛТ
 
 


Худалдааны төвүүдийн нэр Аж ахуйн нэгжийн нэр Байршил Зохицуулалт хийх өдрүүд
04/21 04/22
Пүрэв Баасан
1 Нарантуул ОУХТөв Нарантуул ХХК Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Амарна Амарна
2 Өгөөмөр  техникийн зах Даймонд ХХК Баянзүрх дүүргийн
14 дүгээр хороо
Амарна Амарна
3 Бөмбөгөр- 1
Худалдааны төв
Юмт бөмбөгөр ХХК Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Амарна Амарна
4 Бөмбөгөр- 2 худалдааны төв Эрдэнэбулган ХХК Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Амарна Амарна
5 Алтжин бөмбөгөр худалдааны төв Даян Өндөр ХХК Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Амарна Амарна
6 Дүнжингарав худалдааны төв Дүнжингарав ХХК Баянзүрх дүүргийн
14 дүгээр хороо
Амарна Амарна
7 Сандэй худалдааны төв Сандэй плаза ХХК Баянзүрх дүүргийн
14 дүгээр хороо
Амарна Амарна
8 Шөнийн зах Нармон ХХК Баянзүрх дүүргийн
14 дүгээр хороо
Амарна Амарна
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш