logo
Хар тахал Европын хүн амын талыг нь авч одсон

Хар тахал Европын хүн амын талыг нь авч одсон

2011/10/18
Дундад зууны үед 100 сая гаруй европчуудын амийг авч одсон "Black Death" буюу  “Хар тахал”-ын ул мөр болсон хүмүүсийн гавлын яс Лондонд хадгалагдаж байна.  Харх, зурам тарвага болон бусад мэрэгч амьтнаас халдварладаг энэ аюулт өвчин өвчин тавхан жилийн дотор тухайн үеийн  Европын хүн амын талаас илүү хувийнх нь амь насыг авч одсон юм. Герман, Канад, Америкийн эрдэмтэд хамтран 1346-1351 оны хооронд амь насаа алдсан хүмүүсийн араг ясны үлдэгдлээс дээж авч ДНХ болон генетикийн шинжилгээ хийж эхэлжээ. Тэд судалгаагаараа халдвар авч нас барсан хүмүүсийн өвчний шинж тэмдэг, эд эрхтний генетик кодыг тайлах зорилго тавьсан байна. Эрдэмтэд дахин ийм төрлийн өвчин гарахаас сэргийлэх зорилгоор өвчин үүсгэгч вирусын шинж тэмдгийг таньж илрүүлэхээр ийн ажиллаж байгаа ажээ. Мөн өвчин үүсгэгч бичил биетнээс болж хар тахлаар амиа алдсан хүмүүсийн эд эсийн бүтэц, генд нь өөрчлөлт орсон эсэх болон одоогийн мэрэгчдээс гаралтай өвчний хооронд ялгаа байгаа эсэхийг тогтоох юм байна. Учир нь бактери, вирус зэрэг бичил биетнүүд эволюцийн явцад бусад амьд амьтны адил өөрчлөгдөж, хувьсаж, шинэ орчиндоо дасан зохицож байдаг ажээ. Цаашлаад эрт үеийн халдварт өвчний учир шалгааныг тайлж орчин үеийн өвчин үүсгэгч вирусны бүтцийг судлах юм байна. Тухайн үед  халдварыг тараахгүйн тулд  хар тахлаар амиа алдсан хүнийг шатааж газар булдаг байсан ч эрдэмтдийн судалснаар хар тахалтай төстэй халдварт өвчнөөр одоо ч жилд 200 гаруй хүн амиа алддаг байна. Эрдэмтдийн эхний судалгаагаараа 1400-гаад оны үед байсан өвчин үүсгэгч нянгийн бүтэц бараг өөрчлөгдөөгүй болохыг тогтоожээ. Хар тахлын халдвар авсан хүмүүсийг шууд газарт булж байсан нь учир дээж авч болохуйц шинж тэмдэгтэйгээрээ газрын хөрсөнд хадгалагдсан байна.
ДНХ-гийн шинжилгээгээр тухайн хүнийн генийн бүтцээс гадна нас хүйс, ямар шалтгаанаар нас барсныг тогтоож болдог байна. Хар тахлын вирус нь мэрэгч амьтдын бүүрэг, бөөсөнд байдаг бөгөөд Хятад, Төв Азиас анх Торгоны замаар худалдаачдаар дамжин Европт очсон гэж үздэг. Хар тахал тухайн үедээ дэлхийн хүн амыг бараг 300 саяар цөөрүүлжээ. Европчууд хүн амынхаа өсөлтийн хэвийн хэмжээнд очих гэж даруй 150 жил зарцуулсан байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш