Өнөөдөр аргын тооллын 2016 оны тавдугаар сарын 06. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Хаврын адаг хар луу сарын Билгийн тооллын битүүн.Сугар гараг. Гоё хүүхэн одтой, долоон шар мэнгэтэй шар хулгана өдөр. Өдрийн барилдлага: Хотол чуулган. Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй. Өдрийн наран 5 цаг 32 минутад мандан, 20 цаг 12 минутад жаргана.
Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Гэр орноо тохижуулах байраа томсгох зэрэг ажил тань нурж болзошгүй. Ажлаа дэс дараалалтай гүйцэтгэ. Өнгөрсний талаар үйл явдал болж ирээдүйн ажлын чин шугамыг чин бүрдүүлнэ. Найзууд болон дотнын хүмүүс дэмжлэг үзүүлнэ. Таны толгойд орж ирэх шинэ санаа болон уран сэтгэмж тань бодит болж материаллаг болон оюун санааны дэмжлэг авна. Энэ ордны эрчүүдийг романтик болзоо хүлээж байна. Өөртөө итгэлтэй байдал тодорхой хэмжээгээр нэмэх болно.
Үхэр (4/20-5/20)
Эрүүл мэнд тогтворгүй боловч, тааруу гэж хэлж болохгүй нь. Онош тодорхойгүй, гэнэтийн өвчнөөр өвдөж болзошгүй. Дотрын эмчид хандаж курс эмчилгээ хийлгэ. Ид шидээс хол бай, өөрийн мухар сүсэг, хуурмаг айдас, тайван бус байдлын үндсийг тасал. Санхүүгийн алдагдлаас сэргийлэн бичиг баримт бүрдүүлэх, арилжаа наймаа хийхдээ их анхааралтай бай. Таны зүүд долоо хоногийн дараа биелнэ. Толь зүүдэлбэл шинэ амрагийн харилцаа үүсгэх буюу гэрлэнэ.
Хамтатгах (5/21-6/21)
Олон зүйл төлөвлөх боловч ажил хийх сонирхол алга. Залхуу хүрнэ. Гэр бүлийн ажил хэрэг бүтэмжтэй. Засвар болон барилгын ажил хий. Их ажлын хажуугаар гэр бүлдээ цаг зав гаргаж баярын үдшүүдийг хамтдаа өнгөрөөж шинэ өдрийг угтана. Хэн бүхний сэтгэлийг татах байдал тань амжилтад хүрэх замд тохиолдох саад тотгор, хүндрэл бэрхшээлийг давахад тусална. Эрүүл мэнддээ анхаарал тавьж азгүй тохиолдлоос болгоомжил. Цусны өвчин, шарх авч магадгүй байна.
Мэлхий (6/22-7/22)
Сэтгэл хөдлөлөө нуу. Таны ажил хувийн амьдралд тань саад болж байна. Энэ үед амарч тайвшир. Энэ үед ханийнхаа сэтгэл санаанаас хамааралтай байна. Спортын тэмцээнд ялагдал хүлээж болзошгүй. Ханьтайгаа харилцах харилцаа сул байгаагаа мэдэрвэл тайван гарахыг хичээ. Та өмнө хийж байсан ажлаа өөрчлөхийг хүсэх байх. Гэхдээ л өнөөдөр таны эхэлсэн ажил бүхэн тийм ч сайн байхгүйг одод сануулж байна.
Арслан (7/23-8/22)
Хувийн амьдралд хууран мэхлэлтээс болгоомжил. Таныг өөр хүнтэй аз жаргалтай амьдрах боломж олгож магадгүй. Өндөр настай хүмүүс бага залуу үеийнхээ найз нөхөдтэй уулзана. Идэвхтэй үйл ажиллагаа явуулах, шинэ ажил эхлүүлэхэд таагүй өдөр.
Охин (8/23-9/22)
Хэрвээ та, энэ долоо хоногийн туршид үүсэх амин хувийн чанартай асуудлуудаа шийдвэрлэж чадахгүй бол том хэмжээний хэрүүл маргааныг дэгдээх магадлал өндөр байна. Энэ өдөр төлөвлөсөн аялал мөнгөний ихээхэн зарлагатай давхацна. Алс хол аяллаар явахад таагүй. Нөлөө бүхий гадаадын иргэн эсвэл өөр хотын иргэдэд өөрийн санхүүгээ даатгах гэж бүү яар. Гадаад явах эсвэл өөр хотруу аяллаар явах тасалбар худалдан авахаа хойшлуул.
Жинлүүр (9/23-10/22)
Та ирээдүйтэй, урт удаан хугацааны хамтран ажиллах танилуудтай болно. Мөн удаан хугацааны ажлын захиалгатай болж магадгүй. Олон нийтийн өмнө үг хэлэх, шинэ уран бүтээл, санаа оноогоо тунхаглахад таатай өдөр. Гэр бүл болоход хамгийн сайн өдөр. Дотнын хүнтэйгээ харьцаагаа бэхжүүлэх боломжийг алдахгүй байхыг зөвлөж байна.
Хилэнц (10/23-11/21)
Хайр дурлалын харилцаа хямралд орно. Энгийн нэгэн яриагаар асуудлыг шийдэж чадахгүй л болов уу. Нэг хэсэгтээ зөрчлөө зогсоо. Ахмад настай хамаатнууд эсвэл найз нөхөд сэтгэлээр тусална. Та өөдрөг болж харилцаандаа баяртай болж шинэчлэлт гаргана. Таны өнөөдрийн даалгавар бол хариуцсан ажлаа амжилттай хийж гүйцэтгэх явдал болно. Хүнд даалгавраас айх хэрэггүй. Таны шийдвэр мэргэжлийн өсөлт нэр хүнд авчирна. Од гаригс хайр дурлал болон гэр бүлийн харилцаа таатайг анхааруулж байна. Урд шөнийн зүүд зөн билэгтэй байна.
Нум (11/22-12/21)
Хосуудын харилцан ойлголцолд таагүй. Тайлбарлахын тулд сэтгэл санааны ба эв зүйгүй байдал хосуудын харьцааг хүндрүүлнэ. Хэрвээ та иймэрхүү байдлаар биеэ авч явбал өөрийн хамгийн үнэнч чанар болох чин сэтгэлээ алдана. Үүнгүйгээр дотно харилцааг тогтоох огт боломжгүй. Мөн дотнын найзаа гомдоохоос сэрэмжил. Тэд танд найддаг бөгөөд та ч бас үүний хариуд тэдний тус дэмийг авдаг гэдгээ мартаж болохгүй.
Матар (12/22-1/19)
Хичээл сурлагадаа амжилт олох өдөр. Телефон утас, шуудан түүн дотроо электрон шуудан, найз нөхөд, түншүүдтэйгээ харьцахад идэвхтэй ашигла. Семинараа шалгуулахдаа өөрийн байр суурийг зоригтой хамгаал. Урьдын бодол санааг хэрэгжүүлэх магадлал их, ашигтай санаа, гэнэтийн таатай мэдээ ирнэ. Магадгүй өнөөдөр таны санхүүгийн байдалд сайнаар нөлөөлөх сайхан санал орж ирнэ. Энэ өдөр нь ажлаа дуусгах, чухал шийдвэр гаргах, гэр бүлийн харилцаанд сайн юм. Эрхэлсэн ажлаа дуусгахыг зөвлөж байна.
Хумх (1/20-2/18)
Өөрчлөлт, амьдралын шинэ үе шатанд орох үе. Түүний зан ааш ч өөрчлөгдөж илүү хариуцлагатай нухацтай болж өөрийгөө болон эргэн тойрныхоо хүмүүсийг зохих ёсоор үнэлж чадна. Өөртөө эргэн тойрныхондоо, бүх зүйлд адил хандаж сур. Ингэж байж үр дүн сайн гарч цаашдаа ч гэрээ хийж ажиллах итгэлийг тэдэнд төрүүлнэ. Үүнээс энэ сарын ажил хамаарна.
Загас (2/19-3/20)
Дотнын хүмүүстэйгээ харилцах харилцаанд хүндрэл гарах магадлалтай. Гэр бүлийн асуудлууд таны карьер болон нэр хүндэд сэв суулгаж магадгүй. Хамаатан, эсвэл хөрштэйгээ харьцаагаа сайжруул. Таны сайхан сэтгэл уян хатан зан чанар танд хүнд үед тусална. Ажил эсвэл уулзалт нь танаас тодорхой хэмжээний хүчин чармайлт танаас шаардана. Магадгүй хүлээцтэй хандсан зүйл тань гэнэтийн магтаалаар дүүрэн мөн танд ашигтайгаар тусна.