АНУ-ын Нью-Йоркоос эхэлсэн “Окупай Валл Стрийт!” буюу “Хөрөнгийн биржийг эзэл!“ уриатай санхүүгийн хямралыг шийдвэрлэхийг шаардсан хөдөлгөөн Британи, Индонез, Япон, Итали, Канад, Испани, Франц, Герман улсуудад тархлаа. Дэлхийн гүрнүүдийн гадаад бодлогын нууцыг ил болгодог Викилийкс сайтыг үүсгэн байгууллагч Жулиан Ассанж олны өмнө гарч жагсагчдыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Тэд банк санхүүгийн зах зээлийг хянаж байгаа дарангуйлагчид үйл ажиллагаа зогсоо! гэсэн уриан дор жагссан байна. Италид болсон Ромыг эзэл! уриатай санхүүгийн хямралыг зогсоохыг шаардсан жагсаал цуглаан, эмх замбараагүй байдал, галдаан шалтаалт, эвдэн сүйтгэлт хүчирхийлэл болон өргөжсөн байна. Байдлыг зохицуулах гэсэн хоёр цагдаагийн албан хаагч хүндээр гэмтсэн байна.
Англид болсон Лондонг эзэл! уриатай жагсаал цуглаан харьцангуй тайван болж, 2 мянга гаруй хүн жагсчээ. Жагсагчид Лондонгийн хөрөнгийн биржийн байрыг эзлэх гэж дайрсангүй. Харин батлан даалтаар гараад байгаа Жулиан Ассанж олны өмнө гарч эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Тэрбээр, “Энд хүрэлцэн ирж чадаагүй байгаа бусад хүмүүсийг төлөөлж бид хөрөнгийн биржүүд санхүүгийн хямралд нөлөөлж байагааг эсэргүүцэхээр ирээд байна” гэжээ.
Сүүлийн үед Испанид өрнөөд байгаа эдийн засгийн хямралыг зогсоохоор Испаничууд Мардидад жагссан байна. Испанийн эсэргүүцлийн хөдөлгөөн сүүлийн таван сар үргэлжилж байгаа бөгөөд дахин 60 гаруй хотод жагсаал цуглаан гарах төлөв ажиглагдаж байна
Ирэх сард Испанийн парламентын сонгууль болно. Эдийн засгийн хямрал сонгуулийн үр дүнд нөлөөлнө гэж ажиглагчид үзэж байна.
Францын нийслэл Парис хотноо Их-20-ын чуулга уулзалт болж байгаа. Уулзалт эхлээд цаг өнгөрч байхад 3 мянга орчим Парисчууд жагсаж, хотын захиргааны байрыг эзлэх гэж оролдсон байна. Жагсагчдын гол зорилго нь эдийн засгийн хямралаас үүдэлтэй ажилгүйдэл, ядуурлыг бууруулах. Хөрөнгийн бирж, санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанаас болж эдийн засаг хямарч байгааг зогсоох юм байна.
Shuum.mn