logo
Хүний наймаачид жилд 30 тэрбум долларын ашиг олж байна

Хүний наймаачид жилд 30 тэрбум долларын ашиг олж байна

2011/10/19
2003-2007 онд АНУ-ын холбооны мөрдөх товчоо (ХМТ) анх удаа хүний наймаатай тэмцэх аян өрнүүлжээ. Цагдаа нар Америкийн баруун төв хэсгээс улс орон даяар үйл ажиллагаагаа явуулдаг 15 Пимп буюу бага насны охидын биеийг хүчээр үнэлүүлдэг нууц эздийг баривчилжээ. Охидын ихэнх нь насанд хүрээгүй байжээ. Пимпүүд охидыг ачааны машинаар зөөн хүссэн захиалагчид нь хүргэж өгдөг байж.
“Тэд ачааны машинаа хурдны замын хажууд зогсоогоод үйлчлүүлэгчидтэйгээ үнээ тохиролцдог. Бид ярилцаж байгаад эзэндээ алуулаагүй дээрээ хэлснийг нь хийе гээд машинаасаа буудаг байсан. Машинаасаа буугаад харахад манай машинаас гадна хэд хэдэн том ачааны машин зогсож байдаг байсан. Дотор нь дүүрэн бага насны охид байсан. Тэдний дунд 8-9 насны охид ч байсан. Тэд биднийг ардаас анхааралтай ажиглаж байдаг болохоор бид машинаасаа буугаад үйлчлүүүлэгчдийнхээ гэрийн гадаа очоод хаалгыг нь тогшдог байсан. Хаалга онгойход бид худлаа инээмсэглэж, энэ муухай зүйлийг дуртайдаа хийж байгаа юм шиг царайлдаг байсан. Тэгэхгүй бол манай эзэн биднийг ална гэдгийг бид сайн мэддэг. Үйлчлүүлэгч намайг авахаар тохироход нь би цаашаа хараад бурхан минь надад туслаач гэж л гуйдаг байлаа. Өөр яахав дээ. Үйлчлүүлэгчдийн ихэнх нь манай өвөө шиг хөгшин хүмүүс байдаг. Би тэр хүмүүсийг үзэн ядаж байна” гэж хүний наймааны золиос болж бие сэтгэлээрээ хохирсон Энжи охин ярьсан байна 
“Энжи хэдийгээр аврагдсан ч гэсэн түүний сэтгэлийн шарх хэзээ ч эдгэхгүй. Энжи одоо бусад охидод туслахыг л боддог. Зөвхөн АНУ төдийгүй энэ дэлхийд амьдарч байгаа хүмүүс ямар муухай зүйлтэй, гэмт хэрэгтэй нүүр тулж байгааг би мэдсэн” гэж Холбооны мөрдөх товчооны сэтгэлзүйч ярьж байна.
Хүний наймаанд хүчээр биеийг нь үнэлүүлэх, хүүхдээр хүнд хүчир хөдөлмөр хийлгэх, биеийн эд эрхтнийг наймаалах зэрэг гэмт хэргүүд багтдаг байна. Хүний наймааны гэмт хэрэг нь дэлхийн хамгийн хурдан өсч байгаа гэмт хэргийн тоонд орж байгаа бөгөөд НҮБ-ын 2008 онд хийсэн судалгаагаар 127 орны 2.5 сая хүн 137 орон руу тээвэрлэгдэж, наймаалагддаг байна. Гэмт этгээдүүд хүний наймаагаар жилд 30 гаруй тэрбум долларын ашиг олдог байна.
Shuum.mn             
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш