logo
Нийслэлийн хэмжээнд энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага эхэллээ

Нийслэлийн хэмжээнд энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага эхэллээ

2016/05/06
Нийслэлийн Засаг даргын А/263 дугаар тоот захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацааг дуусгаж, бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажил өнөөдөр эхэлж байгаа бөгөөд тавдугаар сарын 08 хүртэл үргэлжилнэ.
 
Зарлан дуудах хуудсаа авсан иргэд цэргийн үүрэгтний үнэмлэх, цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, хэрвээ оюутан бол оюутны холбогдох материалаа бүрдүүлж, дуудагдсан цэрэг татлагын байрандаа очно.

Дүүргүүдийн цэрэг татлагын байр:
  • Баянгол дүүрэг - "Оюуны ундраа" /96 дугаар дунд сургууль/ цогцолбор
  • Баянзүрх дүүрэг - 53 дугаар дунд сургууль
  • Сүхбаатар дүүрэг - 31 дүгээр дунд сургууль
  • Сонгинохайрхан дүүрэг - "Ирээдүй" / 83 дугаар дунд сургууль/ цогцолбор
  • Хан-Уул дүүрэг - 34 дүгээр дунд сургууль
  • Чингэлтэй дүүрэг - 24 дүгээр дунд сургууль
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш