Манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр /НҮБХХ/-ийн захирагч Хелен Кларк өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод бараалхжээ.
Тэрээр Монгол Улс НҮБ-д нэгдэн орсны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд манай улсад хүрэлцэн ирсэн байна.
Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилт 66 хувьд хүрэн, эдийн засаг өсч, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ нэмэгдэж, ажилгүйдэл бууран, ажлын байр нэмэгдэж байгааг Ерөнхий сайд тэмдэглэлээ. Цаашид эерэг энэ үзүүлэлтүүдийг хадгалж, эдийн засгийн өсөлтийг тогтвортой байлгах, иргэдийнхээ амьдрал, ахуйг сайжруулахыг зорьж байгааг тэрээр хэлэв.
Засгийн газар уул уурхайн салбараас орж байгаа орлогоос “Хүний хөгжил сан”-гаар дамжуулан иргэддээ хишиг, хувь хүртээж, хүнээ хөгжүүлэхийн зэрэгцээ дэд бүтэц, мал аж ахуй гээд бусад салбарынхаа хөгжилд зарцуулж байна. Мөн далайд гарцгүй орны хувьд транзит тээврийг хөнгөвчлөхийг зорьж байгаагаа ч Ерөнхий сайд дуулгалаа.
Байгалийн баялаг ихтэй улсын хувьд энэ давуу талаа ашиглах, эдийн засаг, аж үйлдвэрийн салбар, экспортын бараа, бүтээгдэхүүний өсөлтийн үр шимийг нийгмийн салбарт түлхүү наалдуулах нь чухал гэж хатагтай Хелен Кларк үзэж байна.
Иргэдийнхээ амьдрал, амьдрах орчинг сайжруулах, улс орноо хөгжүүлэх нь Мянганы хөгжлийн зорилтын гол зорилго. Зорилтын хэрэгжилтийг түргэвчлэхийн тулд хоёр талаас ажлын хэсэг гаргах, тодорхой бүлгүүдэд чиглэсэн үйл ажиллагааг Суурин төлөөлөгчийн газраараа дамжуулан хамтран хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж тэрээр хэлснийг Ерөнхий сайд талархан хүлээж авлаа.
Дэлхийн банкны судалгаагаар Монгол Улсад ядуурал 50 хувь буурсан гэсэн нь чухал үзүүлэлт. Сүүлийн үеийн өндөр технологи ашигладаг учир Дэлхийн банкны судалгаанд илүү итгэдэг, гэхдээ ядуурал байгаа гэсэн яриа хэвээр байгааг тэрээр хэлээд тоон үзүүлэлтүүдийг нэгтгэх чиглэлээр НҮБХХ хамтран ажиллахад бэлэн гэлээ.