logo
“Далайн Торгоны зам” сэдэвт олон улсын хэлэлцүүлэгт оролцов

“Далайн Торгоны зам” сэдэвт олон улсын хэлэлцүүлэгт оролцов

2016/05/13

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Монгол Ардын Намын удирдлагууд 21-р зууны Далайн торгоны зам судлалын Хамтарсан Инновацийн Төвөөс Дэлхийн эдийн засаг, улс төрийн институт, Хятадын олон улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны академи, Шиамен, Юннан Их сургуулиуд зэрэг эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран БНХАУ-ын Гуанжоу хотод зохион байгуулсан “Далайн торгоны зам”-ын асуудлаарх Олон улсын эрдэм шинжилгээний хэлэлцүүлэгт оролцлоо.

Уг хэлэлцүүлт БНХАУ, Ази номхон далайн бүсийн болон Хойд Америкийн судалгааны төв, эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөлөл оролцож, “Шинэ торгоны зам дагасан” бүс нутгийн худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа, соёлын солилцоо, стратегийн харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцов. Мөн төлөөлөгчид Бээжин хотод орон нутгийн захиргааны төлөөлөлтэй албаны уулзалтууд хийв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш