logo
Өнөөдрийн зурхай /2016.05.16/

Өнөөдрийн зурхай /2016.05.16/

2016/05/16

Өнөөдөр аргын тооллын 2016 оны тавдугаар сарын 16. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын  Билгийн тооллын 10. Сумъяа гараг. Харцага одтой, 6 цагаан мэнгэтэй шар нохой өдөр. Өдрийн барилдлага:  Үл зохилдох. Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй. Өдрийн наран 5 цаг 18 минутад мандан, 20 цаг 25 минутад жаргана.

Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Эрч хүчтэй байх өдөр. Үйл явдал таны санаж бодож хүлээж байснаар өрнөхгүй учир маш болгоомжтой байгаарай. Өөрийн зарчмаа хамгаалах, биеийн тамирын дасгал сургуулилт хийхэд тохиромжтой өдөр. Өнөөдөр бичиг цаасны ажил хийх, мэргэжлийн үйл ажиллагаандаа тэсрэлт гаргахаар оролдсоны хэрэггүй. Мөн үйл ажиллагааны хэлбэрээ өөрчлөх, хувийн асуудлаа шийдэхэд таатай өдөр. Ажил хэргийн харилцаа холбоо ойрын ирээдүйд ихээхэн ашиг авчирна. Зөнтэй зүүд зүүдлэх магадлалтай.


Үхэр (4/20-5/20)

Хүнд осолтой өдөр. Энэ өдрийг гэртээ өнгөрүүлбэл ээлтэй. Хөндлөнгийн таагүй нөлөө, муу мэдээ ирэх магадлалтай. Сэтгэл санаа тогтворгүй, шийдэмгий бус, эргэлзээтэй, урам хугарсан байх нь. Түүдэг галын хажууд суух, лааны гэрэлд оройн зоог баривал өлзийтэй. Даруу зан төлөв, ёс суртахууны өндөр чанар, сөрөг хандлагуудыг бууруулахад тусална. Зарлага гаргахдаа хүлээцтэй, болгоомжтой ханд, таныг эд хөрөнгө мөнгөний алдагдал хүлээж байж болзошгүй. Таны хувьд маш их хэрэгтэй байж мэдэх учир амралтын өдрөө хэрхэн өнгөрүүлэх талаар сайтар тунгаан бодох хэрэгтэй.


Хамтатгах (5/21-6/21)

Эргэн тойрныхоо хүмүүсийг та гайхшруулж чадна. Гаргасан асуудлаа та хурдан шийдэх хэрэгтэй. Өнөөдрийг дотнын хүмүүстэйгээ халуун дулаан нөхөрсгөөр өнгөрөө. Тэд танд ажил хэргээ бүтээхэд дуртайяа тусалцгаах болно. Үл хөдлөх хөрөнгө худалдан авах, түүний бичиг баримтыг бүрдүүлэхтэй холбоотой маргаан гэр бүлд гарч болзошгүй байна.


 Мэлхий  (6/22-7/22)   

Шаргуу хөдөлмөрлөж ажил хэрэгч гэдгээ батлах гэж байгаад элдэв асуудалд өртөж болзошгүй. Таныг ажил дээрээ болон амьдарч байгаа газрын чинь нэгэн этгээд хулгайн хэрэгт хардаж болзошгүй. Аливаа зүйлийг хийхдээ анхаарал болгоомжтой явуулж хүнд таагүй сэтгэгдэл төрүүлэх хөдөлгөөн хийхгүй байхыг сануулж байна. Үйл явдлын өрнөлийг сайтар ажиглаж, санаачилгыг гартаа байлган, нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар эргүүл. Өмнө нь таны мөрөөдөж хүсэж байсан том амжилт, гайхалтай үр дүн ирэх магадлал өндөр.


Арслан (7/23-8/22)   

Долоо хоногийн эхээр та өөрийгөө шахагдсан жүрж гэж бодож болно. Яагаад гэвэл таны ажил танд ямар л авьяас байдаг, юу хийж чаддагийг чинь харах гээд хүлээж байна. Харин та үүнд үзүүлээд өгөх хэрэгтэй. Гэхдээ байдал хоёр талд байгааг анхаар. Маш их хүч гарган бүтээсэн ажил санасанд хүрэхгүй байж магадгүй. Эрч хүч бага байх тул дарга удирдлага, ажлын түншүүдтэйгээ харьцахаас зайлсхийсэн нь дээр. Хуучны сонин сэтгүүл уншиж, зургийн цомог үзэж таны амьдралд тааралдсан бүхнийг эргэн дурсах нь сэтгэлийг тань жоохон ч гэсэн сэргээнэ.


Охин (8/23-9/22)   

Энэ өдрийн орой нөхөрсөг харьцаанд таатай. Таны найзууд сүүлийн өдрүүдийн сэтгэл зүйн ачааллыг авч хаяж, тайвшрахад тань тусална. Ажлын ачаалал тань удаан хугацаагаар үргэлжилж болзошгүй. Энэ ордныхны хувьд зан байдалдаа алтан дундаж байлгахыг хичээ мөн хүссэн зүйлээ авах гэж бүү санаарх. Ялангуяа урт хугацааны төлөвлөгөө бүү зохио. Учир нь амьдрал өөрөө түүнд чинь засвар хийдэг. Үдэшлэгт бүү яв. Харин гэртээ зочид урь.


Жинлүүр (9/23-10/22)   

Шүүмжлэлтэй тааламжгүй өдөр. Энэ өдрийн үйл явдлууд таныг сэтгэл гутралын ирмэгт аваачина. Витаминаар баялаг хоол, хүнс хэрэглэ. Энэ өдөр хувийн амьдралын асуудлуудаа анхаарч, сэтгэл санаагаа хөгжүүлэхийг одод зөвлөж байна. Ажлын хамтрагч тань тантай хайр сэтгэлийн харилцаа үүсгэхэд бэлэн байгаа хандлагыг та мэдэрнэ. Харин боломж гарвал тэднээс зайлсхийж дотоод хүнтэйгээ энэ талаар зөвлөөрэй. Тэд танд тусалж чадахгүй харин нэгэнт асуудалтай нүүр тулсан бол үүнээс гарах аргаа та өөрөө олно.


Хилэнц (10/23-11/21)   

Хуучин нөхдүүд, танилуудтайгаа холбоогоо сэргээнэ. Олон хүнд та үгүйлэгдэх болно. Ажил дээр өөрчлөлт гарч шинэ боломжууд нээгдсэнээр хэдэн жилийн туршид таны карьер өсөх асуудал тодорхойлогдоно. Хянамгай, зохион байгуулалтай байхыг хичээгээрэй. Хий дэмий хоосон яриа, биеийн хүчний ажлаас хол бай. Амьдралын эрч хүч суларна. Таны бие дээрх гарсан дурын шарх хүндэрч эдгэх нь удаан байна. Дараа долоо хоног ачаалал ихтэй мөн тааламжгүй зүйлс тохиолдож магадгүй тул аль болох тайван байхыг хичээх хэрэгтэй.


Нум (11/22-12/21)   

Өнөөдөр ихэнх хүмүүс харамсалтай нь баатар мэт эрүүл чийрэг хэмээн онгирч чадахааргүй байна. Хувь тавилан урьдын адил таны зорилгыг, амьдралын үнэнч зарчим гэх мэт зүйлс болох тэвчээрийг шалгаж байна. Дурын төлөвлөгөө, нийгмийн байдал, хувийн уулзалт богино хугацааных байна мөн албан тушаал ахих эсвэл санхүүгийн ажилтанд таагүй зүйлс тохионо. Архаг өвчин сэдрэх нянгийн халдвар авч болзошгүй байгаа тул эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөж байна.


Матар (12/22-1/19)   

Ямар ч бизнес эрхлэхэд өнөөдөр таатай байх болно. Мөнгийг жинхэнээсээ хийж чаддаг мөн түүнчлэн мөнгийг чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүсийн мөнгөн бороо тойрч гарахгүй байхыг од эрхэс амлаж байна. Харин та зөвхөн энэ өдөр л хэн нэгэнд мөнгө төгрөг битгий зээлүүлээрэй. Тэгж чадваас таныг аура бүрхэвч нөмрөн авах болно. Мөнгө хэтэрхий их хөөж байгаад гэр бүлээ орхихгүй байхыг сануулж байна.


Хумх (1/20-2/18)   

Санхүүгийн байдал атаархмаар сайхан байна. Энэ өдөр хөрөнгө оруулах, үл хөдлөх хөрөнгө худалдан авахад сайн. Эрүүл мэндэд харш үйл, сэжиг бүхий танилцагч, эрсдэл бүхий үйлдэл зэргийг од анхааруулж байна. Таны ойр орчны хэн нэгнийг муугаар илэрхийлсэн мэдээ эсвэл муу мэдээ сонсох учир өнөөдрийн ачаалал дээд цэгтээ хүртэл өснө. Таны сэтгэл хөдлөл хоосон биш учир хамгийн муу зүйлд өөрийгөө бэлтгэ. Харанхуйгаас зайлсхийж толинд бүү хар. Энэ нь тийм таатай зүйл өнөөдөр биш гэдгийг одод сануулж байна.


Загас (2/19-3/20)

Таны ажлын идэвх нь буурсан ч санаа зоволтгүй. Тогтмол ажлаа хий. Өөртөө шүүмжлэлтэй ханд. Хувийн амьдралд илүү идэвхтэй байна. Хувь заяа тань дэргэд тань байна. Харин сонголтоо хийсэн хүмүүс хайртай хүндээ ахиухан анхаарал тавь. Худал хэлэх, амлалт өгөхөд хүргэх үйл явдал тохиолдож болзошгүй.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш