Лас Вегас хотод зохиогдож байсан Индианаполис 500 нэртэй тэмцээн эхлээд минут ч болоогүй байхад хэд хэдэн машин мөргөлдөж дээр доороо орсон аймшигт осол болж, хоёр удаагийн аварга, Индикар уралдааны машины нисгэгч Дан Велдон амиа алдлаа. Дан Велдон энэ удаагийн Индикар машины уралдаанд түрүүлсэн бол 5 сая доллараар шагнуулах байжээ. Дан энэ удаа ч мөн түрүүлэх магадлалтай нисгэгчдийн тоонд багтсан байжээ. Индикар машины дундаж хурд 360 км/цаг байдаг. Мөн бусад уралдаануудыг бодвол нэг дор хамгийн олон машин зэрэг уралддагаараа ялгаатай юм байна. Дан 77 номертой машинаараа өнгөнд явж байгаад бусад машинтай мөргөлдөж осолджээ. Гэрчүүдийн ярьж байгаагаар Дан Велдоны машин урдхан талд нь осолдсон машины дээгүүр харайж, агаарт шидэгдэн хамгаалалтын хананд шахагдан осолдсон байна. Түүнийг яаралтай эмнэлэгт хүргэсэн боловч хоёр цагийн дараа амьсгал хураажээ. Түүнээс гадна гурван жолооч мөн 11 дүгээр тойрогт осолдсоны дотор аваргаа хамгаалж уралдаж байсан Вилл Пауэр байжээ. Мөн Жуниор Хилдебрэнд, Пиппа Манн нар хөнгөн гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн байна.
“Авьяаслаг нисгэгч Дан Велдон амьд гарах боломжгүй хүнд гэмтэл авч, шархаа даалгүй амьсгал хураасныг дуулгахад харамсалтай байна. Индикар тэмцээний нисгэгчид болон зохион байгуулагчид гүн харамсаж байгаагаа илэрхийлж байна” гэж Индикар уралдааны зохион байгуулагчид эмгэнэл илэрхийлсэн байна.
15 машин мөргөлдсөн аймшигт осол болсны дараа зохион байгуулагчид энэ улирлын тэмцээнийг өндөрлүүлж, дараа нь нисгэгчид Дан Велдонд хүндэтгэл үзүүлж, уралдааны замыг аажуухнаар тав тойрсон байна. 2006 оноос хойш Индикар машины уралдааны тэмцээнд хүний амь эрсдсэн ноцтой осол гараагүй байжээ.
Shuum.mn