Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, уг хуулийг дагалдан гарах хуулиудын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг өчигдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хийх үеэр УИХ-ын гишүүн З.Энхболд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Баясгалан нараас ийн асуусан.
Тэрбээр, “Иргэд буугаа гэртээ хадгалахгүй, хэрэг гарвал цагдаагийн газраас очиж авна гэж хуулийн төсөлд тусгасан байгаа нь зүйд нийцэхгүй байна. Хоттой мал руу чоно дайрвал, “Чи наанаа байж бай. Би цагдаагаас буугаа аваад ирье гэх үү. Тэгээд тэр цагдаа нь тэртээ 100 км-ын цаана байгаа шүү. Малчин айл буутай байж болохгүй юу” хэмээн “уурслаа”. Хуулийн төслийн ажлын хэсгийнхний тайлбарласнаар, яг ч тийм хатуу заалт хуулийн төсөлд байхгүй гэнэ. Онц, хүнд гэмт хэрэгт холбогдсон, эсвэл сэтгэл мэдрэлийн өвчтэй, нийгэмд аюул учруулж болох этгээдийн бууг бүртгэлийн журмаар хураан авах тухай заалт байгаа аж. Өөрөөр хэлбэл гэмт хэрэгт холбогдоогүй, эсвэл сэтгэцийн хувьд эрүүл, 18 нас хүрсэн Монгол Улсын бүх иргэн буу эзэмшиж болох юм байна.
Харин уг хуулийн төсөлд аж ахуйн нэгжүүдийн буу эзэмших эрхийг хязгаарлахаар тусгасан бөгөөд харуул хамгаалалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжид галт зэвсэг эзэмших, ашиглах зөвшөөрлийг олгох тухай заалт оруулсан байна. Энэхүү заалт нь зөвхөн харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулдаг компаниудыг дэмжихэд чиглэсэн юм биш биз гэсэн хардлагыг мөн л дагуулсан. ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалангийн хариулснаар, харуул хамгаалалтын компанийг дэмжих талаар бодож ийм заалт оруулаагүй гэнэ. Сүүлийн үед хуулийн этгээдийн нэр дээр галт зэвсэг эзэмших зөвшөөрөл авчихаад зориулалтын бусаар ашиглах тохиолдол олонтаа гарах болсон учир ийм шийдвэрийг гаргасан гэлээ. Тухайлбал, уул уурхайн компанийнхан галт зэвсгээрээ хууль бус ан хийсэн тохиолдол хэд хэдэн удаа гарсан аж. Тэгээд ч сургууль, цэцэрлэгийн манаач галт зэвсэг үүрээд явж байх шаардлагагүй гэж ажлын хэсгийн гишүүд үзжээ.
УИХ-ын гишүүн З.Энхболд, “Тэгвэл энэ хуулиар одоо байгаа манаачаа халаад заавал харуул хамгаалалтын компаниас ажилтан авч ажиллуулах болох нь. Цэцэрлэг, сургууль мэтийн жижиг газрууд ийм зардлыг төлж дийлэхгүй. Тэгээгүй байлаа гэхэд одоо цэцэрлэг, сургуулиудын харуул буугүй болсон юм байна гээд хулгай, дээрэм ихэсвэл яах билээ” хэмээн асууж байлаа.
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, “Өнөөдөр буутай манаачтай сургууль, цэцэрлэг үнэндээ байхгүй. Тэгээд ч буутай хүнээр мануулж болохгүй. Өөр аюул тарьвал яах билээ” гэж хариулсан. Ямартай ч хуулийн төслийг ажлын хэсгийн болоод дараа дараагийн хэлэлцүүлгийн түвшинд нухацтай хэлэлцэхээр тогтлоо.
Г.Бурмаа