Facebook, Twitter гэх мэт олон нийтийн харилцааны вэб сайтууд хүмүүсийн тархи болон нийгмийн амьдралыг өөрчилж байж магадгүйг Proceedings of the Royal Society B Biological Sciences сэтгүүлд хэвлэгдсэн судалгааны дүн харууллаа. Судалгаанд оролцогчдын тархийг судалснаар тэд Facebook сайт дээр хэдэн найзтай болон тархиных нь тодорхой хэсгийн хэмжээ хоёрын хооронд шууд холбоо байгаа нь илэрчээ. Гэхдээ олон нийтийн харилцааны вэб сайт ашиглах нь хүний тархины бор давхаргын хэмжээг нэмэгдүүлдэг эсэх нь тодорхойгүй гэдгийг судлаачид хэлсэн байна.
Судлаачид Лондон хотын их сургуулидад сурдаг 125 оюутны тархины 3-D дүрсийг судалжээ.
Тархины бор давхарга
Судлаачид судалгаанд сайн дураар оролцсон оюутнуудын "Facebook" найзуудыг тоолж, жинхэнэ найзуудынх нь хүрээллийг үнэлж дүгнэсэн байна. Оролцогчдын "Facebook" найзууд болон тэдний тархины тодорхой хэсгүүд дэх бор давхаргын хэмжээний хооронд хүчтэй холбоо байгаа нь илэрчээ.
"Интернэтийн хэрэглээ нэмэгдэж байгаа, бидний амьдралд нөлөөлж байгааг бид үгүйсгэх аргагүй, гэхдээ энэ зүйл тархинд хэр нөлөөлж байгаа талаар бидэнд мэдлэг мэдээлэл бага байна" гэж сэтгэцийн эрүүл мэнд, нейрологийн шинжлэх ухааны газрын тэргүүн, доктор Жон Уйлъямс хэлжээ.
Оролцогчдын Facebook дээрх найзуудын тоо жинхэнэ амьдрал дээр харилцаатай байдаг найз нөхдийн тоо хоорондоо хамааралтай байгааг судалгаа харуулжээ. Судалгааны ажлыг ахалсан профессор Гэрайнт Риис хэлэхдээ олон нийтийн харилцааны вэб сайтууд хүний тархинд хэрхэн нөлөөлдөг талаар судлагдсан зүйл бага байна, зарим талаараа интернэт бидэнд сөрөг нөлөөтэй байж магадгүй гэсэн байна.
Э.АМАР