Хятадын 2 настай Ван Юу гэдэг охин Гуандонг мужийн Фошан аж ахуйн дэлгүүрийн гадаа эцэг эхийнхээ хараа хяналтгүй явж байгаад машинд дайруулсан бичлэг дэлхий нийтэд шуугиан тариад байгааг бид өчигдрийнхөө дугаарт мэдээлсэн. Одоо Ван Юу охины бие маш хүнд, охины ээж Кү Фейфей охиноо ухаан орохыг нь хүлээж байгаа юм байна. Ван Юу охины бүсэлхийнээс доошхи эд эрхтэн нь бяцарч мэдээгүй болсон бөгөөд цус их алдсанаас болж, тархины үйл ажиллагаа нь саатсан гэж эмч нарын онош гараад байгаа юм байна. Охины ээж “Миний охины бие нь сайжирна гэж найдаж байна. Түүний бие маш сайн байдаг” хэмээн ярьж байна.
Охины аав тус хөдөө аж ахуйн дэлгүүрийг ажиллуулдаг бөгөөд хэрэг гарах үед ажилдаа хамаг анхаарлаа хандуулсан байсан гэнэ. Бичлэгт цагаан жижиг фургон машинтай жолооч урд дугуйгаараа бяцхан охиныг дайраад хойд дугуйнд нь тээглэн машин нь зогсоход хүчилсээр байгаад дайраад гарсныг хүмүүс үзээд ихэд гайхан басхүү тэр жолоочийг жигшин зэвүүцэж байна. Үүний дараа охин амиа алдаагүй боловч босч чадахгүй тийчэгнэн хэвтэж байхад гудамжинд алхаж явсан, дугуйтай, мотоциклтой хүмүүс огт тоосон шинжгүй хажуугаар нь өнгөрсөөр байв. Энэ хооронд дайрсан машины араас ирсэн машин хурдаа хасалгүй мөн л дайраад өнгөрч байгаа нь бичлэгт тод харагдаж байгаа юм. Чан Шай Мей гэдэг 58 настай гудамжны цэвэрлэгч эмэгтэй босч чадахгүй байгаа бяцхан охинд тусалж, замаас холдуулсан юм. Охин цус алдаад дахиад жаахан л хэвтсэн бол амиа алдах байжээ. Түүнийг аварсан даруйд Гуанжоу хотын цэргийн эмнэлэгт яаралтай хүргэсэн аж. Харин “охины амийг аварч баатарлаг үйлс бүтээсэн” цэвэрлэгч эмэгтэйн нэр Хятад даяар түгээд байна. Түүнийг “Надад тухайн үед юу ч бодох сэхээ байгаагүй. Би бяцхан охины амийг аврахыг л хүссэн юм” хэмээн телевизийнхэнд ярилцлага өгчихөөд гэртээ харихад нь хөрш зэргэлдээ амьдардаг хүмүүс баатарлаг үйлс бүтээсэнд нь баяр хүргэсэн байна. Охины эцэг, эх ч “Чан Шай Мей гэдэг эмэгтэй хүний сайхан сэтгэл, ёс суртахуун гэж ямар агуу зүйл байдгийг Хятадын ард түмэнд харууллаа” хэмээн талархаж байгаа аж. Харин зарим Хятад иргэд Ван Юу охиныг аварсан эмэгтэйг олонд танигдаж, нэр алдарт хүрэх гэсэн алхам хийсэн гэж үзэх болжээ.
Хятадын цагдаагийнхан бяцхан охиныг дайрсан 2 машины жолоочийг улсын дугаарынх нь дагуу мөшгиж баривчилсан бөгөөд жолооч нар охины ээж аавд нь мөнгө амласан боловч тэд татагалзаад байгаа юм байна.
Тус бичлэг Хятадын YUOTUBE сайтны хувилбар Weibo сайтанд тавигдсан даруйд хамгийн их хандалт авсан бичлэг болжээ. 4 сая гаруй үзэгч Хятадын засгийн газар хүмүүст хүн чанар, ёс зүйтэй байхыг заадаг боловч үнэн хэрэг дээрээ Хятад хүмүүс, Хятадын нийгэм харанхуй, арчаагүй байгааг илчэлснийг бичсэн байна. Үзэгчид машины жолооч болон хүүхэд дайруулчихаад хэвтэж байхад юу ч болоогүй юм шиг хажуугаар нь өнгөрсөн хүмүүсийг хараан зүхсэн сэтгэгдэл ихээр үлдээжээ. Түүнчлэн эмэгтэй хүүхдийг нохойноос дорд үзэгдэх болсон Хятадын нийгмийг дэлхийд харуулсан хэрэг боллоо гэж үзэгчид бичсэн байна. Мэдээж охинд туслах гэсэн хүмүүс байсан л байх. Гэхдээ цус нөжиндөө хутгалдаад босч чадахгүй байгаа охины хажуугаар хүмүүс зүгээр л юу ч болоогүй юм шиг алхаж байгаа нь хүмүүсийн бухимдлыг төрүүлж, Хятадын нийгмийг талцуулаад байгаа юм. Урд нь олны дунд гудамжинд явж байгаад гэмтэж бэртсэн настай хүнд туслах гэж оролдсон хүмүүс өөрсдөө буруудаж, шүүхээс тэдэнд мөнгөн торгууль ноогдуулж байсан гэнэ. Цаад учир нь Хятадын засгийн газар хөгшдийн өндөр үнэтэй халамж, нийгмийн хангамжаас зайлсхийсэн гэж барууны орнууд шүүмжилсэн байна. Гэмтсэн хүнд тусласан хүн өөрөө буруутдаг гаж тогтолцоо бяцхан охинд мөн нөлөөлж, гудамжинд явж байсан хүмүүс мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрсөн байж болох юм.
Одоогоор охиныг өрөвдсөн үл таних эхчүүд, эмэгтэйчүүд эмнэлэг дээр ирж охины ээж Кү Фейфейд сэтгэл зүйн болон эд материал, мөнгөн тусламж үзүүлсээр байгаа юм байна. Кү Фейфей тусалж дэмжихээр ирсэн хүмүүс болон охиныг нь дэмжиж байгаа бүх хүмүүст баярлаж талархснаа илэрхийлж, “Эх гэдэг хүн хэзээ ч бууж өгч болохгүй. Ээж нь дэргэд нь байна. Тэсээрэй” гэж охиндоо хэлж уйлж байсан байна.
Бэлтгэсэн Э.Гэрэл www.shuum.mn