Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон говийн нутгийн өмнөд хэсгээр бороо орж, нутгийн зүүн хэсгээр халуун, хуурай байна.
2016 оны зургаадугаар сарын 02-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зүүн, төвийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсэг болон говийн ихэнх нутгаар бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар сэрүүсч 15-20 хэм, Их нууруудын хотгор болон Дорнод Монголын тал нутгаар 26-31 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. 25-27 хэм дулаан байна.
2016 оны зургаадугаар сарын 04-нөөс 08-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
4-нд баруун болон төвийн нутгийн хойд, говийн нутгийн зүүн хэсгээр, 5, 7-нд зарим газраар, 6-нд говь, зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Салхи 4-нд нутгийн хойд хэсгээр секундэд 14-16 метр, 5-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. 4-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 12-17 хэм, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. 7-нд өдөртөө ихэнх нутгаар дулаарна.