logo
Өнөөдрийн зурхай /2016.06.03/

Өнөөдрийн зурхай /2016.06.03/

2016/06/03

Өнөөдөр аргын тооллын 2016 оны зургаадугаар сарын 03. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын Билгийн тооллын 28. Сугар гараг.  Гоё хүүхэн одтой, зургаан цагаан мэнгэтэй улаан луу өдөр. Өдрийн барилдлага: Түлэх. Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй. Өдрийн наран 5 цаг 08 минутад мандан, 20 цаг 40 минутад жаргана.

Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Өөдрөг үзэл таныг хаана очсон нэвтрэх үнэмлэх болно. Энэ ордныхон аливааг нухацтай бодож чаддагүй ч гэсэн дандаа юмыг өөдрөгөөр харж явдаг. Бизнес болон наймаа худалдаа хийж байгаа хүмүүст таатай өдөр. Өнөөдөр та таатай мэдээ дуулах эсвэл олон нийтийн төсөлд оролцох таатай санал авна. Зөвшөөрөх гэж бүү яараарай учир нь ажил нь тодорхой хэмжээний цаг хугацаа орно.

 


Үхэр (4/20-5/20)

Ажил дээр чинь асуудал гарч таныг зовоохоос гадна таны амьдралын хэв маягт нөлөөлөх болно. Одоо л энэ бүх асуудлыг шийдвэрлэхэд хамгийн тохиромжтой үе. Хэрвээ та хүүхэдтэй бол тэднийхээ талаар бодож, хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрөөхийг хичээ. Хосууд ч мөн харилцаандаа анхаарал тавьж оройг хамтдаа өнгөрөөн юу бодож яваагаа бие биедээ хэлэх хэрэгтэй. Хайр дурлалын харилцаа нэлээд хэлбэлзэлтэй байх хэдий ч сарны нөлөөгөөр гайхалтай романтик үдшийг өнгөрөөх болно
 


Хамтатгах (5/21-6/21)

Хууль зүйн асуудал эсвэл бичиг баримтуудтай холбоотой мэдээ хүлээн авах магадлалтай. Жуулчлалын тасалбар худалдан авах, виз гадаад паспорттой холбоотой асуудлууд байх нь. Өдрийн таатай хандлагуудыг харилцаа холбоогоо сайжруулахад ашигла. Томилолтоор явахаас бүү татгалз. Таны хүсэл мөрөөдөл биелэхгүй байх бүхэнтэй нүүр тулна. Энэ нь таныг салхин тээрэмтэй тэмцэх мэт байдалд хүргэнэ.
 


 Мэлхий  (6/22-7/22)   

Гэнэт өвдөж магадгүй. Спортоор хичээллэ. Агаарт их явж, сайн унтаж амар. Удахгүй бүх зүйл хэвэндээ орно. Бутээлч ажил, барилга, эрүүл агаарт идэвхитэй амрах нь хүнд долоо хоногийн алжаалыг тайлна. Та хүлээж байсан чухал мэдээгээ авах боломж гарна. Өөрийн үүрэгтэйгээ холбоотой бие даасан байдлаа алдахаас айх хэрэггүй. Сэтгэл санааг тань эвгүйтүүлээд байсан асуудлууд нэг тийш шийдвэрлэгдэж, ойр дотны хүмүүстэйгээ ойлголцоход хүрнэ. Бие хүч шаардсан ажил болон оюуны хэт ачааллаас хол байж эрүүл мэнддээ анхаар. Ухаалаг хүмүүс ямар ч нөхцөлд толгойгоо өргөн ажиллана.


Арслан (7/23-8/22)   

Ажил дээр багагүй хүндрэл гарахыг од эрхэс зааж байна. Та хүч мөхөстөж, залхуу хүрч, номой байдлыг мэдэрнэ. Ямар ч чухал асуудал бүү шийд. Алдагдалд хүргэж болзошгүй. сэтгэл хөдлөлдөө бүү авт. Мөрийтэй тоглоом тоглохоос татгалз. Хүссэн зүйлдээ хүрэх гэж хэт тэмүүлбэл харилцаагаа будлиантуулж мэднэ. Хэнтэй ч маргалдах хэрэггүй, нөхцөл байдлыг хяналтандаа ав. Ходоод гэдэсний замын өвчин, шүд буйл өвчилнө. Таагүй сөрөг сэтгэл хөдлөлөөс хүүхдүүдээ хол байлга.


Охин (8/23-9/22)

Хүлээж авсан мэдээ эсвэл чухал яриа таны бүх төлөвлөгөөг өөрчилж магадгүй. Гэр бүлд тун таагүй цаг үө. Хардлага гарч магадгүй. Хэрвээ өглөөнөөс эхлэн өөрчлөлтүүд гарч эхэлвэл эцсийн шийдвэр гаргах гэж бүү яар. Оройдоо тайван нөхцөл байдалд бүх зүйлийг цэгнэ. Өөрийн боломж чадвар ба авъяасдаа шүүмжлэлтэйгээр дүн шинжилгээ хийхэд өдрийн хагаст тааламжтай. Магадгүй явцын байдал эсвэл шинэ танилын хүрээ нь таны амьдралд ихээхэн үүрэг гүйцэтгэнэ. Хайр сэтгэлийн харилцаа эсвэл сэтгэлийн хайлт нь маш үр дүнтэй байж болно. Гэхдээ энэ өөрчлөлтүүд үргэлжилсээр байх магадлалтай.


Жинлүүр (9/23-10/22)   

Үдээс хойш хадмуудтайгаа муудалцах магадлалтай. Тэдэнтэйгээ дипломат байдлаар харьц. Тэгвэл нөхөрсөг хэвийн харьцаа эргэн ирнэ. Бүх харилцаандаа буруутай үйлдэл гаргахгүйг хичээ. Нийгмийн хэв журмыг бүү зөрч. Арилжаа наймаанаас олохоор төлөвлөсөн ашиг орлого бүтэлгүйтэх тул санаа зовох олон зүйл гарч ирнэ. Алс холын түншүүдтэйгээ муудалцах боловч та өөрийн хүчинд итгэх итгэлээ алдалгүй энд тэндгүй явж үүссэн хүндрэл бэрхшээлүүдийг шийдвэрлэхээр давшилтаа үргэлжлүүлнэ


Хилэнц (10/23-11/21)   

Бясалгал өнгөрсөндөө дүгнэлт хийхэд таатай өдөр. Гэр бүлийнхэнтэйгээ харьцаагаа муутгах гэнэтийн мэдээ хүлээн авна. Чухал асуудлуудад бэлэн бай. Хийж чадахгүй зүйлээ бүү барьж ав. Учир нь таны мөрөн дээр маш хүнд дарамт болно. Ганц бие хүмүүсийн хувьд ер бусын уулзалт болох нь амьдралын хэв маягийг өөрчлөн. Гэхдээ энэ харилцаа нь гэрлэлтээр дуусахгүй нь лавтай.


Нум (11/22-12/21)

Хэцүү үед дотно хүнээсээ сэтгэл санааны болон эд мөнгөний туслалцаанд найдаж болно. Мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд таны өөрийн чадвараа олж авч болох байр сууринаас доогуур байр эзэлж байж болох юм. Хувийн амьдралд төвөгтэй асуудал гарах,эсвэл хөрш найз нөхдөд тань таагүй явдал тохиолдох бололтой. Энэ өдөр бусдын ажил хэргийг бүү гүйцэтгэ.

 


Матар (12/22-1/19)

Хэцүү үед дотно хүнээсээ сэтгэл санааны болон эд мөнгөний туслалцаанд найдаж болно. Мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд таны өөрийн чадвараа олж авч болох байр сууринаас доогуур байр эзэлж байж болох юм. Хувийн амьдралд төвөгтэй асуудал гарах,эсвэл хөрш найз нөхдөд тань таагүй явдал тохиолдох бололтой. Энэ өдөр бусдын ажил хэргийг бүү гүйцэтгэ.
 


Хумх (1/20-2/18)

Өнөөдөр бүх зүйл бүтэлтэй болохгүй. Ажил хэрэг санаснаас удаан явагдана. Бичиг баримттай холбоотой хүндрэлүүд гарна. Хамгийн гол чиглэлдээ анхаарлаа төвлөрүүлэхийг зөвлөж байна. Та өнөөдөр ердийнхөөс идэвхтэй байх бөгөөд ямар ч үед харилцан ярих чадвар тань өндөр байх болно. Мөн таны ярих чадвар маш өндөр байгаа тул олон хүмүүсийг өөртөө татах болно.

 


Загас (2/19-3/20)

Гэр бүлийн харьцаанд гэнэтийн тохиолдол гарна. Бусдын төлөө санаа тавь. Эргэн тойрондоо тусал. Өөрт хамгаас тохирох хамтрагчийг эрж хайх болно. Хүнтэй танилцахдаа болгоомжгүй байдал гаргана. Ойр дотныхонтойгоо бүү марга, хийсэн үйлдлийг нь бүү зэмлэ. Оддын тааламжгүй байрлал нь эрүүл мэндийн хувьд асуудал үүсгэнэ. Ялангуяа энэ нь энэ ордны эрэгтэйчүүдэд хамааралтай.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш