logo
Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

2016/06/07

2016 оны зургаадугаар сарын 07-ны 09 цагаас 21 цаг хүртэл:  Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг. Баруун аймгуудын зарим нутгаар бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон Орхон-Сэлэнгийн саваар 24-29 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 23-25 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 9 хэм дулаан, харьцангуй чийг 41 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. 

Өнөөдөр ихэнх нутгаар дулаахан байна.

2016 оны зургаадугаар сарын 08-наас зургаадугаар сарын 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв


8-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 10,11-нд зарим газраар түр зуурын бороо, 9-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 8, 9, 11-нд зарим газраар, 10-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 8-нд нутгийн баруун хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш