Өнөөдөр аргын тооллын 2016 оны зургаадугаар сарын 07. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Зуны дунд хөх морь сарын Билгийн тооллын 3. Ангараг гараг. Өглөгт охин одтой, хоёр хар мэнгэтэй цагаан бич өдөр. Өдрийн барилдлага: Хүчин төгсөх. Шүтэн барилдлага: Сэрэхүй. Өдрийн наран 5 цаг 06 минутад мандан, 20 цаг 43 минутад жаргана.
Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Өнөөдөр таны өмнө ер бусын шинэ ирээдүй боломж нээгдэнэ. Таны амьдралд цоо шинэ хуудас нээх томоохон ажил эхлэхэд хамгийн таатай цаг үе. Хэтэрхий их нэр хүнд хөөцөлдөнө. Ажилд тань ноцтой хохирол учирч магадгүй байна. Энэ цаг үед сайхан сэтгэл ба биеэ барих чадвар танд хэрэгтэй. Хуультай холбоотой шинэ асуудал гарч ирснээр ажил тань таны таамаглаж байснаас илүү удаан сунжрах болно.
Үхэр (4/20-5/20)
Уран бүтээл ба ажлын үр дүнгээ харуулах сайхан нөхцөл бүрэлджээ. Албан тушаал дэвшиж магадгүй. Таны оюун ухааны чадвар, даруу зан, нэр алдар гарч ирэх. Хэдий тийм ч хүндхэн маргаан хэлэлцүүлэгт бэлэн бай. Олон нийтийн ажил зохион байгуулах, уран бүтээлийн эрэл хайгуул хийх, эрдэм шинжилгээний ажилд ханцуй шамлан ор. Хувийн амьдралд эерэг өөрчлөлт гарч, амрагийн харилцаа цоо шинээр сэргэх төлөвтэй. Гэр бүлийнхээ гишүүдэд анхаарал халамж тавь.
Хамтатгах (5/21-6/21)
Мэргэжлийн хүндрэл, бэрхшээл тохиолдож болзошгүй өдөр болно. Үүн дээр нэмж таны гэр бүлд асуудал гарах бөгөөд та үүнийг ганцаар шийдэж чадахгүйд хүрнэ. Энэ бүх асуудлаас гарахад танд ойр дотнынхон чинь туслах бөгөөд үүнийг та хэвийн зүйл мэтээр хүлээн авахгүй байхыг одод сануулж байна. Хувийн амьдралд тань гэнэтийн өөрчлөлт гарч ирнэ. Хариуцлагатай байдал мөн ойр дотнын хэн нэгнийгээ амжилтад хүргэнэ. Шийдэмгий байж хувь тавиландаа муу санаа гаргах хэрэггүй.
Мэлхий (6/22-7/22)
Сарын эхээр таны төлөвлөгөө гэнэт өөрчлөгдөж болзошгүй. Та улсын шинж чанартай эсвэл гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой чухал даалгавар авч магадгүй. Ихээхэн ачаалалтай, шуурга мэт ажиллах болно. Зөвхөн найдвартай хариуцлагатай түншүүдтэй гэрээ хэлцээр байгуул. Өнөөдөр албан томилолтоор явах буюу аян замд гарах магадлалтай. Гэхдээ тийм ч амжилттай өдөр биш гэдгийг анхааралдаа ав. Хөндлөнгийн хүмүүстэй зөрчилдөх магадлал өндөр байгаа тул болгоомжтой бай.
Арслан (7/23-8/22)
Зөн билэг хурц байна. Өрөвч зөөлөн болж бусдын зовлон жаргалыг ойлгоно. Хайр дурлалтайгаа учирч магадгүй. Өөрийн ажил хэргээ тайван хий. Хувь заяандаа бүү бухимд. Удаан хугацаагаар амрах хэрэгтэй. Бүх ажлаа зун дуустал хойш тавь. Хэрвээ та хамтран ажилладаг түнштэй бол хэтийн эрх ашгаа хамгаалж үлдэхийн тулд яг одоо хууль ёсны гэрээ байгуулах хэрэгтэй.
Охин (8/23-9/22)
Өнөөдөр эрч хүч буурч магадгүй. Идэвхтэй ажиллах шаардлагагүй байна. Хоолны дэглэм барь. Хэт ядрахгүйн тулд ажлаа ойр ойр завсарла. Удирдлагатайгаа ажлаа зохицуул. Хамт ажиллагсадтайгаа дипломат байдлаар харьц. Оройг хайрттайгаа уулзахад тохиромжтой, илэн далангүй ярилцахад таатай газрыг сонго.
Жинлүүр (9/23-10/22)
Амьдралд тань эерэг сайн тал өөрчлөлтүүд гарна. Ажил хэрэгт өөрийгөө бүрэн зориулах боломжтой болно. Нэр хүнд таныг дагаж байна. Санхүүгийн хямралт байдал ашигтайгаар шийдэгдэнэ. Урд байгуулсан зарим гэрээ хэлэлцээрүүдийг эргэн хар. Үүнийг хийж чадаж байна хэмээвээс эрсдлээс өөрийгөө хамгаалж байгаагийн хэлбэр юм.
Хилэнц (10/23-11/21)
Мөнгөтэй холбогдсон хэрүүл маргаан үүснэ. Өр зээл төлөгдөөгүйгээс таныг буруутгаж зэмлэнэ. Таныг гэмгүй байхад тань гомдооно. Хэрвээ өөрийн зөв гэдгийн батлах гэж зөрүүдэлбэл байдлыг улам хүндрүүлнэ. Ажлаасаа зугтах хэрэггүй, зөвхөн итгэлтэй арга хэрэглэ, туршилт хийхээс зайлс хий. Та эрсдэлд орж мөнгөний эргэлтийг түргэсгэх явдалд татагдана. Хүсээгүй зочид гэнэт хүрч ирэх нь танд таалагдахгүй байх. Элдэв маргаан хэрүүлээс зайлсхийхийг хичээ. Таныг шүүмжилсэн ч анхаарах хэрэггүй, тэсээд даваад гар.
Нум (11/22-12/21)
Мэргэжлийн ажил хэрэг үхлүүт зогсонги байдалд орох, хэрэггүй зугаа цэнгэл, үр ашиггүй уулзалт ярианд ихээхэн цаг үрж магадгүй. Жижиг сажиг зүйлд анхаарлаа бүү төвлөрүүл. Эс тэгвээс алдсан цаг хугацаандаа харамсах болно. Та бусдаас зөвлөмж туслалцаа эрж байгаа ч та өөрөө хамгийн зөв шийдвэрийг мэдэж байгаа.
Матар (12/22-1/19)
Сарын эхэнд таныг амжигт алдар нэр, хайр дурлал, нэр хүнд хүлээж байна. Амьдрал тогтвортой болж маргаашдаа итгэх итгэлтэй болно. Соёл урлаг, утга зохиолын салбарт нэр хүндтэй болж болзошгүй. Санаа бодлоо эоригтой дэвшүүл. Туршлагатай хүмүүсээс дэмжлэг ав. Албан тушаал дэвших хувийн амьдралд тань хэрэг болно. Өөрийн төлөвлөгөөгөө яаралтай хэрэгжүүлж эхэл. Амжилт олох магадлал өндөр байна. Одод ажлын эхлэлд тань амжилт амлаж байна.
Хумх (1/20-2/18)
Энэ ордныхон мөрөөдлөө бодит хэрэг болгохоор тэмүүлнэ. Шинжлэх ухааны салбарт амжилт олно. Тэд өөрийн ухаанаараа мөнгө олж чаддаг. Гэвч зарим нэг нь мөнгийг зөв зарцуулах чадвартай. Мөнгөө хямгадахыг бүү хичээ, түүнийг ирээдүйтэй үйлдвэрлэл, төсөлд оруулж эргэлдүүл. Энэ өдөр туссан өвчин тань хүнд удаан хугацаанд үргэлжлэх тул биеэ анхаараарай. Ялангуяа ясны үйл ажиллагаа тань анхаарал илүү хандуул мөн шүд буйландаа анхаарыг хичээгээрэй.
Загас (2/19-3/20)
Өөрийн сэтгэл хөдлөлөө илэрхийлэх нь ердийн үеэс ч хүнд байх бололтой. Магадгүй энэ нь таны өөртөө болон бусдад үнэнч бус хандсанаас болсон байж магадгүй. Өөрийн дотоод мэдрэмжээ ойлгож чадвал өөрийн зорилгоо тодорхойлж чадна. Харилцаа холбоондоо анхаарч бусдад цаг хугацаа өгөх хэрэгтэй. Тайван суугаад өөрчлөлтийн талаар сайтар бод. Магадгүй та төсөөлж байснаасаа ч илүү өөр зүйлийг олж магадгүй. Заримдаа энэ ордныхны бодол санаа бодит байдлаас маш хол байдгаас болж маш чухал зүйлийг алдаж орхидог. Гэхдээ зорилгоо умарталгүйгээр өөрийн хувь заяандаа талархах хэрэгтэй.