logo
Байнгын ажиллагаатай парламент байнга тасалддаг байнгын хороодтой... УИХ-ын өнцгүүд

Байнгын ажиллагаатай парламент байнга тасалддаг байнгын хороодтой... УИХ-ын өнцгүүд

2011/10/20
www.shuum.mn сайт шинэ хувилбарын “Олон өнцөг” булан уншигч танд Д.Дэмбэрэлийн ангийнхны өнцгүүдээс хүргэж байна. Та сэтгэгдлээ үлдээгээрэй. Амжилт.
Өнцөг №1: Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага... Хууль тогтоох эрхийг эдэлж, өөрсдөдөө тохируулан өөрчлөх үүрэг хүлээнэ.
Өнцөг №2: 2008 оны парламент мөнгөөр бороо оруулж, цус асгаруулсан түүхийн улбаанд байгуулагдсан... 7-р сарын 1.
Өнцөг №3: Асуудалгүй 63 гишүүн 8 сарын 28-нд тангараглав... Хар өдрийн дуулианаар хамаг тойрогт будлиан гаарсан.
Өнцөг №4: Ц.Элбэгдорж гишүүн анхны чуулганыг эсэргүүцэж, 9 сарын 11 хүргэсэн... Америкийн хоёр өндөр террордуулсан өдөр тангараглах нигууртай байж.
Өнцөг №5: Булхайцсан Дорнодчууд 9-р сар гаргаж ордны хаалгаар итгэлтэй алхдаг болсон... ИЗН-ын бардам эр банзгүй хоцорсноос үүдсэн хэрэг.
Өнцөг №6: Баахан факттай Баянголын дийлэнх олонх нь “арай” л гэж УИХ-д орж ирсэн... Ц.Мөнх-Оргилыг сул гишүүнд тоглуулах улс төрийн захиалга гэгддэг.
Өнцөг №7: С.Баяр, Н.Алтанхуяг хоёр МАХНАН байгуулав ... “Гоомо”-й нэгдэл.



Өнцөг №8: Д.Тэрбишдагва тэргүүтэй “бэлгийн” цөөнх бий болсон... Замын ноход хуцаад үлддэг л юм байна.
Өнцөг №9: УИХ-ын хэрэгжүүлэгч “агентлаг” эмхлэгдэв... С.Баярын тэргүүлсэн засагт хууль тогтоогчид хуугаараа шургалав.
Өнцөг №10: Ц.Элбэгдорж гишүүн ерөнхийлөгч болов... Д.Зоригтоор УИХ нөхөгдөж, Н.Энхбаярын шоуны цагийг эхлүүлэв.
Өнцөг №11: Энэ хооронд их хурал С.Эрдэнээг эгнээндээ нэгтгэж элэг бүтэн болсон... Жил шүүхддэг "Мода"  давтагдав.
Өнцөг №12: Хоёр толгойг хөдөлгөөнд оруулж, иргэн бүрт хувьцааны сураг дуулгасан “ачтай”... Хувьцаа яахав, сая таван зуу яах бол..?
Өнцөг №13: С.Баяр өвчний улмаас засгаас гарч, их хурал Сү.Батболдыг томилов... Таван төгөлдөршил, хоёр толгой автороо солив. 

Өнцөг №14: Өрхийн тэргүүн нэрээ сольж “Социнтерн”-жсэн... МАНАН үүсэв.
Өнцөг №15: АН-ын бүлэг Ардчилсан хүчний холбоотой болов... Жижиг Энхболд, Баянгол Эрдэнэ хүч хавсарч, Засгийг задлахыг хүсэмжлэв.
Өнцөг №16: Байнгын ажиллагаатай парламент байнга тасалддаг байнгын хороодтой... Гишүүд халдашгүй дархан эрхээ давуулан эдэлдэг учраас тэр.
Өнцөг №17: Энэ удаагийн парламентын чимэг зүүлт... Урт нэртэй хууль, сонгуулийн хууль, 57-р тогтоол гэх мэтхэн.
Өнцөг №18: Хоёр нам нэгдэж, төр бариад хоёр тийш аян хийж өрсөлддөг... Ард түмнээ сонсъё, Монгол хүн-2020.



Өнцөг №19: Засгаа унагааж, сонгууль хүртэл улстөржиж мэдэх парламент... Унана даа унана.
Өнцөг №20: Сумочин Д.Батбаяр, өрөмдөгч Ц.Дашдорж, артиллерчин Х.Жекей, маркшейдер Х.Бадамсүрэн, Төлөвлөгч Ч.Хүрэлбаатар, гүүрчин Р.Буд, Хүнсчин Д.Тэрбишдагва, Турба тохируулагч Ц.Цэнгэл... Содон мэргэжилтнүүд.
Өнцөг №21: Алимаа, онгон даам, порно од, молекул, Женко, толин хул, яравгар, бөөчин, сагсчин, тамхичин, балай, тоочин, луйварчин, залилагч, дагз, хүчиндэгч, залилуулагч, боевик, захчин, яхир, хиамны хулгайч, говьчин, заргачин, мөнгө тараагч, намчин, рекэтчин, покерчин... Ард түмнээс олгосон цол.
Өнцөг №22: Намаасаа орж гарч, салж шоуддаг хууль тогтоогчтой парламент... Ц.Шинэбаяр, Д.Энхбат гээд үргэлжилж мэднэ.
Өнцөг №23: Ховдынхон насны ангиллаараа онцлогддог... Д.Дэмбэрэл 70 гараад С.Бямбацогт 30 өнгөрч яваа. 
Өнцөг №24: Хамгийн сонирхолгүй субьект нь Б.Чойжилсүрэн... Анхаарлыг соронздогч нь Ш.Сайхансамбуу.
Өнцөг №25: Тогос шиг гоёх гэж яддаг нь сумочин... Хөхөө шиг донгоддог нь Н.Ганбямба.
Өнцөг №26: Өдрийн од шиг чуулганд залардаг нь Женко... Чуулгандах гэж төрсөн улс төрч нь засаг толгойлогч.
Өнцөг №27: Ард түмний мөнгөөр гадаадаар зугаалагч нь гадаад хэргийн сайд гишүүн... Зөвхөн Монголдоо нэг ч парламентч байдаггүй юм билээ.
Өнцөг №28: Авлигатай тэмцэх газар данслагдаж, шалгуулдаг ч халдашгүй эрхээрээ түрий барьж “аврагдсан” эрхмүүд... Л.Гүндалай, Д.Дондог, О.Чулуунбат гээд цуврана.
Өнцөг №29: Энэ цагийн алдарт уяач “галуу”-нууд Р.Буд, Ч.Улаан, Г.Батхүү, Х.Бадамсүрэн, М.Энхболд, Ц.Цэнгэл, О.Чулуунбат ... Галуу дагаж хөлөө хөлдөөгч нь Я.Батсуурь, Д.Кёкүшюзанбатбаяр, Л.Гантөмөр.
Өнцөг №30: Мүүнийнхнийг дагаж, жинхэнэ эцэг эхээ “үгүйсгэгч” гишүүд... С.Баярцогт, Г.Занданшатар тэргүүтэн.

Өнцөг №31: Дараагийн парламентад тойргоо сольж, төрөл арилжих хүсэл тээгчид... Олон бий.
Өнцөг №32: Тууз хайчилж, чуулганы хуралдаанаараа туг тахигчид... Хэнийг нь хэн гэхэв дээ.
Өнцөг №33: Чуулганы танхимаас төрсөн улсын тэргүүний уран сайханч... Д.Кёкүшюзанбатбаяр.
Өнцөг №34: ХААН банкны малыг өсгөгч сайн малчид гишүүд... Малгүй монгол УИХ-д  лав байхгүй.
Өнцөг №35: Архи, бензин, банк, барилгын бизнес эрхлэгчид... Г.Батхүү, Ц.Дашдорж, Д.Зоригт, Н.Батбаяр тэргүүтэн.
Өнцөг №36: Дээд боловсролоор мөнгө хийж, ардын хүүхдийн тархийг “гашилгагч”... Сургуульгүйг нь тоочсон дээр.
Өнцөг №37: Хамгийн олон туслах дагуулж, тархины хэмжээ багаараа гайхуулсан гишүүд... Тэд өөрсдийгөө мэдэж байгаа л даа.
Өнцөг №38: “Буруу” мөнгөнд шунадаг ч бодитой ажилд нарийлдаг нь олон... Хүүхдээс харамлаад ямаанд өгдөг шүү дээ.
Өнцөг №39: Өөрөө олоогүй мөнгийг өрөөлд тараадаг өглөгийн эзэн... Тойрогт данстай тэрбумыг хэн тараалаа?
Өнцөг №40: Жалгандаа гэрэлтэх хүсэлтэй “акул”-ууд... МАН-ынхан.  
Өнцөг №41: Жендэрийн асуудал хөндөгдөхөөр хэл нь татаж, тархи нь ажиллахаа больдог улс төрчид... Ж.Сүхбаатараас бусад нь.
Өнцөг №42:  Юм л бол эцэг хууль руугаа “хутга”-аа билүүдээд дайрдаг... Тэд хоёр намын тохироо гэдэг МАНАН дунд суудаг учраас тэр.
Өнцөг №43: Төгсөх дөхөөд хууль баталдаг, хэвлэлд ханддаг хурдаа нэмсээр... 57-р тогтоол овогт 20 жирийн жишээ.

Өнцөг №44: Гаднын зочдоор гоёх нь элбэгшив... Д.Дэмбэрэл Америкийн дэд ерөнхийлөгчтэй “нас”-аараа бахархаж, Л.Гүндалай А.Меркельтэй үнсэлцлээ ш дээ.
Өнцөг №45: УИХ-ын чуулганы ирц нэмэгдэх болов... Цөвүүн цаг ирсний дохио.
Өнцөг №46: Одоогийн парламентын үндсэн үүрэг юу вэ... Хоёр толгой, биш ээ 1,5 саяыг өгөөд дахин сонгогдох замаа засах.
Өнцөг №47: Их сунгаа болоход хагас жил дутуу... Харин тэд амжуулахгүй бол бөөнөөрөө унана.
Өнцөг №48: Тэгвэл тэд яах бол... Үйлдвэрчин С.Ганбаатар, С.Жавхлантай хэсэг нь нэгдэж гудамжинд гарна, нөгөө хэсэг нь төр захиргаанд шургалж мэднэ.
Өнцөг №49: Түүхэнд бичигдэж, төр түшиж буй энэ цагийн парламентын өнгө... Засгаараа тоглочихгүй бол бараг л тогтвортой төр барьсан амжилт үзүүлнэ.

Өнцөг №50: Эцсийн эцэст Д.Дэмбэрэлийн ангийнхны хэд нь дахин сонгогдохыг М.Энхсайхан, Н.Энхбаяр хоёр шийднэ... Амжилт л хүсье дээ!
Э.Болор www.shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш