УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанаар хамгийн эхэнд Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Гэхдээ салбарын сайд нь хуралдаанд ирээгүйгээс болоод хуулийг хэлэлцэх ажил нэлээд барцадтай эхлэв. Хэдийгээр салбарын дэд сайд, яамны бусад хүмүүс байсан ч зарим гишүүд Д.Зоригт сайдыг ирэхээр нь асуултаа асууна гэж хүртэл “гүрийлээ”.
УИХ-ын дэд дарга Г.Батхүү, “Их Хурлын даргад хандаж хэлэхэд дэгээ баримаар байна. Энэ яамны сайд нь байх ёстой. Яагаад дэд сайд нь хариулт өгөөд байгаа юм, дэгээ баримтлахгүй бол АН-ын бүлэг энэ асуудалд завсарлага авна” гэж хэлсэн.
УИХ-ын Тамгын газрын Хуулийн хэлтсийн дарга, хуульд зааснаар бол, Засгийн газрын гишүүн, салбарын сайд нь хуулийн төслийг хэлэлцэхэд байх ёстой хэмээгээд сайд нь байхгүй үед орлож буй албан тушаалтан хариулт өгч болох, тэрчлэн хуралдаан даргалагчийн зөвшөөрснөөр уг асуудлыг хариуцаж буй холбогдох албаны хүмүүс хариулт өгч болохыг тайлбарласан.
Харин УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, ЭБЭХ-ний сайдыг нь дуудах хэрэгтэй гээд “Энэ бол завсарлага аваад байх асуудал бол биш” гэж гишүүдэд хэлсэн. Ингээд Д.Зоригт сайдыг иртэл хуралдааны үйл явц хүлээгдэж эхэлсэн бөгөөд ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар НҮБ-ын шугамаар зохиогдож байгаа чухал хуралд оролцож буй Д.Зоригт сайдыг орлон асуултад хариулахаар болох хүртэл 20-иод минут болсон.
УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл дээрх хуулийн төслийг өмнөхөөсөө дордсон гэж үзсэн бол УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Эрчим хүчний хуульд заавал өөрчлөлт оруулах шаардлага байна уу, үгүй юу хэмээн лавлаж байв. Тэрбээр, “Өнөөдөр харанхуй, цахилгаангүй байгаа олон газар байна. Тэр асуудалтайгаа ноцолдохгүй байж, хуулиа өөрчлөх нэрээр сонгууль дөхөхөөр бужигнуулж, эрчим хүчний үнийг хараат болгох хэрэг байна уу” гэсэн.
Ийн байж байтал сайд Д.Зоригт хуралдаанд ирсэн бөгөөд тэрбээр хуулийг улам боловсронгуй болгох, зах зээлд зохицуулж ажиллах нь чухал байгаа гэж гишүүдэд тайлбарласан юм. Шинэ хуулиар эрчим хүч үйлдвэрлэгчид, хэрэглэгчдийн төлөөлөл Зохицуулах зөвлөлд орж ирэх аж. Ингэснээр зөвлөл таван хүний төлөөлөлтэй болж, улам ардчилалтай шийд гаргах юм байна. Энэ шийдвэрийн дүнд аймаг хоорондын эрчим хүчний үнийн болон үйлчилгээний тарифын ялгаа арилна гэж тооцжээ.
УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр, П.Алтангэрэл, Д.Энхбат гэх мэт нэлээд хэдэн гишүүд уг хуулийн төслийг буцаах саналтай байгаагаа ч илэрхийлж байсан. Харин санал хураалтаар хуралдаанд оролцсон гишүүдийн 58,1 хувь нь хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.