logo
“Ш.Гүрбазар” тоглолт сайхан болов

“Ш.Гүрбазар” тоглолт сайхан болов

2011/10/20
Хоёр хоногийн өмнө “Монгол бөхийн өргөө”-нд залуу дуучин П.Идэржавхлангийн “Аавыгаа санахаар” нэртэй анхны бие даасан тоглолт болж өндөрлөв. Уг тоглолтыг зохион байгуулахаар МУГЖ Ч.Бат-Эрдэнэ тив алгасан нисч ирээд тоглолтон дундуур шуртхийн тайзнаа хоёр, гурван дуу “аваад” хаясан гэж байгаа. Залуу дуучин анхныхаа тоглолтоо  хийж байгаадаа барьц алдан буруу зөрүү ярих энүүхэнд байхад хэзээний тайз дэлгэцийг өөрийн юм шиг эзэгнэж сурсан Ээнээ гавьяат өө сэвгүй ярьж, үзэгчдийнхээ сэтгэл зүрхтэй нь тулж ажилласан нь нүдээ олсон хэрэг болов. Тоглолтын хөтлөгчөөр хэнийг байх ёстойг нухацтай бодсоны эцэст тэд гавьяат сэтгүүлч, яриуу найрагч Ш.Гүрбазарыг залсан гэсэн. Харин мань Гүрээ өөрийн уран бүтээлийн тайлан тоглолт гэж андуурсан уу, өргөө дүүрэн үзэгч хараад сэтгэлийн хөдлөлөө барьж дийлсэнгүй юу гол баатрыг ээрч муурч байгааг нь гайхаж, тайзны ард “гоё юм аа” гээд л юм үзээгүй царайлаад байгааг нь үзэгч фэнүүдэд нь матаж, нялх нойтонгоор нь дуудаж амжуулсан. Түүгээр ч зогсохгүй дууных нь дундуур шүлгээ уншина гэж гүрийгээд тайзнаас бууж өгөхгүй багагүй шаналгасан гэсэн. Гүрээ гавьяатыг эмоц ихтэй гэдгийг мэдэхгүй монгол цөөн ч гэлээ ажил бол ажил амьдрал бол амьдрал тоглолт бол тоглолт, туслах дүр бол тусхлах л байх учиртайсан. Магад гавьяат П.Идэржавхланг бага хүүхэд шигээ санаад л өөриймсөж, бяцхан “давамгайлал” үзүүлсэн ч юм уу хэн мэдлээ.  Харин өөнтөгч нэгэн нь дуучин П.Идэржавхлангийн “Ш.Гүрбазар” тоглолт сайхан боллоо гэж магтаж байна лээ.
Ш.Булга www.shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш