14 жилийн өмнө байгуулагдсан Westlife хамтлаг "эвтэй найртайгаар" тарна гэдгээ зарлалаа. Ирландын поп хамтлаг ирэх жил сүүлийн аялан тоглолтоо хийснийхээ дараа тарах гэнэ. Улмаар хамтлагийн гишүүд өөр өөрсдийн мөрийг хөөх гэж байгаа тухайгаа ярьжээ.
X Factor шоуны шүүгч Льюс Уолш Westlife-н менежерээр олон жил ажилласан бөгөөд энэ хамтлаг уран бүтээлээ туурвих хугацаандаа Их Британид номер нэг хит болсон 14 дуу гаргасан байна.
"Өнгөрсөн хугацаанд Westlife бидний хувьд зүгээр нэг хамтлаг гэдгээс ч илүү чухал зүйл болсон, Westlife бол нэг гэр бүл" хэмээн хамтлагийн албан ёсны мэдэгдэлд дурджээ.
Swear It Again and Flying Without Wings зэрэг номер нэг сингл гаргасан энэ хамтлаг дэлхий даяар 44 сая гаруй цомгоо борлуулсан байна. 2004 онд гишүүн Брайн Макфадден хамтлагаа орхисон ч үлдсэн дөрвөн гишүүн хамтлагаа цааш авч явсан юм.
Гайхалтай аялал
Үлдсэн дөрвөн гишүүн болох Mark Feehily, Kian Egan, Shane Filan болон Nicky Byrne нар
11-р сарын 21-нд хамгийн шилдэг хит дуунуудаа багтаасан цомгоо гаргах юм байна.
"Энэ гайхалтай аялалын турш бидэнтэй хамт байж байж, бидний гэр бүлийн нэг хэсэг
байсан шүтэн бишрэгчиддээ баярлалаа, бид санал нэгтэйгээр энэ шийдвэрийг гаргасан "
хэмээн хамлагийнхан вэб сайт дээрээ тавьсан мэдэгдэлдээ дурджээ.
Э.АМАР