Сапсари үүлдрийн нохой тэсвэр тэвчээртэй, хүчтэй, том сарвуутай гэдгээрээ алдартай. Энэ үүлдрийн нохой бүр темпераменттай бөгөөд хүнд үнэнч гэдгээрээ ихэд үнэлэгдсэн амьтан юм. Гэхдээ Солонгосын Сапсари нохойны сан үйл ажиллагаа явуулаагүй бол энэ тэжээвэр амьтан устаж үгүй болоход тун ойрхон байжээ. Арзгар үс арьс нь Сапсари нохойны тоо толгой буурах гол шалтгаан болсон гэхэд бараг хилсдэхгүй. Олон арван жилийн колоничлол, дайн, ядуурлаас болж олон сая Солонгосчууд амь үрэгдсэний зэрэгцээ Сапсари нохойны тоо толгой ч үлэмж буурчээ. Японы арми эдгээр нохойг олноор нь устгаж, арьсыг нь ашиглан Манжуурын тэсгим хүйтэн нөхцөлд үүрэг гүйцэтгэж байсан цэргүүддээ өвлийн хүрэм хийдэг байсан байна.
Өмнөд Солонгос улс тусгаар тогтнож, хөгжин цэцэглэсний дараа Сапсари нохойны хувьд аятай таатай нөхцөл бүрдсэн ч тоо толгой нь эрс цөөрч, мөхлийн ирмэг дээр иржээ. Харин амьтан хамгаалах газар ажилладаг нэгэн профессор 1960-аад оны үед цөөхөн үлдсэн цэвэр цусны Сапсари нохойг хамгаалах зорилгоор үржүүлгийн газрын байгуулсан байна. Түүний хүү Ха Жи Хон генетикч мэргэжил эзэмшиж, мэдлэг туршлагаа үлдээд байсан найман нохойн дээр хэрэгжүүлэхээр шийджээ.
Профессор Ха Жи Хон хэлэхдээ бид энэ төрлийн нохойг хамгаалахаар шийдсэн, одоо энэд 450 орчим Сапсари нохой байна, тэд бол үлдээд байсан наймхан нохойны үр төл гэжээ.
Тэрээр энэ нохойны удмыг хамгаалах зорилгоор уламжлалт үржүүлгийн аргыг орчин үеийн ДНХ-ийн аргатай хослуулан нохойг үржүүлсэн байна.
Сапсари нохой анх 2.000 гаруй жилийн өмнө анх Өмнөд Солонгосчуудын амьдралд орж ирсэн талаар тэмдэглэгдсэн байдаг. Хүнд үнэнч гэдгээрээ танигдсан энэ нохойг 500 болгож үржүүлээд байгаа профессор Ха Жи Хоны байгууллага Солонгосын гэр бүлүүдээс 3.000 гаруй захиалга авчээ.
Э.АМАР