Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад хандсан баримт бичгүүдийг Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв дээр хүлээн авах, бүртгэх, шийдвэрлэлтэд нэгдсэн хяналт тавих тогтолцоог бүрдүүлэх зорилгоор энэхүү журмыг Нийслэлийн ЗДТГ-ын Нутгийн захиргаа удирдлагын хэлтэс боловсруулжээ. Энэхүү журам нь нийслэлийн нутгийн захиргааны албан тушаалтанд хандсан албан бичгийг бүртгэх, шилжүүлэх шийдвэрлэх, үнэлэх хянах үйл ажиллагааг зохицуулах, нээлттэй, шуурхай, ил тод байдлыг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн тэд үзэж байгаа юм.
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад ирж байгаа албан бичгийг хяналтын нэг тогтолцоонд шилжүүлснээр ажлын уялдаа холбоо, бүтээмж, үр дүн, гүйцэтгэл эрс сайжирна. Бүх албан хаагчид нэгдсэн нэг систем ашиглан албан бичигт хариу өгөх тайлбар хийх боломжтой болж, нэгдсэн бүртгэл дээр хянагдах юм.

Одоогоор төслийн хэмжээнд байгаа энэхүү журмыг Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээд зөвлөлийн гишүүдийн саналыг тусган дахин боловсруулах үүргийг өгсөн байна.