Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар зохион байгуулж байгаа Хойд бүсийн Онцгой байдлын газруудын дуудлага хүлээн авагч, жолооч, холбоочин нарын сургалт Орхон аймагт үргэлжилж байна.
Сургалтад хойд бүсийн Орхон, Дархан, Сэлэнгэ, Төв, Булган, Хөвсгөл, Архангай зэрэг 7 аймгийн Онцгой байдлын газрын дуудлага хүлээн авагч, жолооч, холбоочин, зарлан мэдээлэл холбооны асуудал хариуцсан мэргэжилтэн зэрэг нийт 78 офицер, ахлагч бүрэлдэхүүн хамрагдаж байгаа юм.
Сургалтын хөтөлбөрийн дагуу "Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын шинэчлэлт чиг үүрэг”, "Онцгой байдлын албаны холбоо, мэдээллийн системийн тухай", "Холбоо зохион байгуулалт" зэрэг сэдвүүдээр явагдаж буй тус сургалт өнөөдөр өндөрлөнө.