Францын тэргүүн хатагтай, дуучин загвар өмсөгч асан Карла Бруни охин төрүүлжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр тэргүүн хатагтай Францын цагаар найман цагийн үед Парис хотын эмнэлэгт амаржсан байна. Ерөнхийлөгч Николас Саркози канцлер Ангела Меркел болон Европын холбооны албаны хүмүүстэй уулзахаар явахаасаа өмнө буюу эхнэрийгээ амаржихаас өмнө түүнийг эргээд байжээ.
Тэрээр евро бүсийн өрийн хямралыг шийдэх талаарх яриа хэлэлцээрт оролцсоныхоо дараа өчигдөр орой Франц руу буцсан байна. Саркози өмнөх хоёр эхнэрээсээ гурван хүүхэдтэй бөгөөд Итали гаралтай Бруни өмнөх нөхрөөсөө нэг хүүтэй аж. 2008 оны хоёрдугаар сард гэрлэсэн Саркози, Бруни нар ийнхүү анхны хүүхдээ өлгийдөн авлаа.
Э.АМАР