logo
Муаммар Каддафиг хөнөөлөө

Муаммар Каддафиг хөнөөлөө

2011/10/21
Ливийн Үндэсний Шилжилтийн Зөвлөлийн албаны хүмүүс удирдагч асан Муаммар Каддафиг Сирте хотод явуулсан дайралтын үеэр хөнөөсөн талаар мэдээлжээ. Мэдээлэл харилцаа холбооны сайд Махмуд Шаммам хэлэхдээ дайчид надад Каддафигийн цогцсыг харсан гэж хэлсэн гэсэн байна. Мөн түүнийг амьдаар нь баривчилсан тухай батлагдаагүй мэдээлэл ч ирж байна.  Энэ мэдээлэл гарахаас өмнө ҮШЗ-ийн хүчнийхэн Каддафигийн төрөлх хот Сиртед бүрэн хяналтаа тогтоосноо мэдэгдсэн.  Ливийг 42 жил удирдсан Каддафигийн дэглэм наймдугаар сард нуран унасан бөгөөд олон улсын эрүүгийн шүүх түүнийг баривчлах тушаалыг гаргаад байсан юм. Ливид олон сарын турш цэргийн ажиллагаа явуулсан НАТО пүрэв гаригийн өглөө агаараас цохилт өгч, Сирте хотын ойролцоо Каддафигийн хоёр машиныг оносон талаараа мэдээлжээ.  Баяртай мэдээ дуулсан ҮШЗ-ийн дайчид Бурхан бол агуу "Allah akbar" хэмээн хашгирч, агаарт хий буудаж байсан байна.   20-оод настай Мохамед гэгч залуу Каддафиг Сирте хотод газар доорх хонгилоос олсон гэдгээ хэлжээ. Каддафи түүнд "Бүү бууд" гэж гуйсан гэнэ.  Хэрэв Сирте хот засгийн газрын хүчнийхний бүрэн хяналтанд орсон нь үнэн бол Ливийн Хувьсгалд эргэлт болсон гэсэн үг. Дайн тулаан төгсгөл болж, улс төрийн үйл явц эхэлж магадгүй юм.
Э.АМАР
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш