НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн захирагч Хэлэн Кларк манай улсад албан ёсны айлчлал хийлээ. Энэхүү айлчлалын хүрээнд Жендэрийн Үндэсний хорооноос Монголын улс төрч, манлайлагч эмэгтэйчүүдтэй өндөр хэмжээний уулзалтыг зохион байгуулжээ. Уг уулзалтын хүрээнд Монголын эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, сонгуулийн талаар мэдээлэл солилцож түүний туршлага, амжилтын тухай мөн эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, манлайллыг хэрхэн нэмэгдүүлэх, Монгол улсын байгаль орчин ба жендэр, уул уурхайн хөгжил ба гэр бүл, гэр бүлийн үнэт зүйл, эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхийн асуудлаар санал солилцлоо.
Уулзалтыг Жендэрийн Үндэсний хорооны дэд дарга Б.Долгор нээн үг хэлэхдээ НҮБХХ-ийн мандат стратегийн хүрээнд улс орны хөгжлийг дэмжин явуулж буй бүхий л үйл ажиллагаандаа жендэрийн мэдрэмжтэй бодлого, хүний хөгжлийн асуудлуудыг байнга анхааран хэрэгжүүлж буйд талархаж буйгаа илэрхийлээд цаашид улс орны хөгжлийн бодлогын хувьд байгаль орчин, цаг агаарын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэхэд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, уул уурхайн ажиллах хүч, тэдний гэр бүлийн асуудлуудыг цогцоор анхаарах шаардлагатай байгаа талаар онцгойлсон. Цаашдаа шийдвэр гаргах түвшинд төдийгүй өнөөгийн Монголын нийгэмд тулгамдаж буй олон асуудлаар хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн. Дараа нь хатагтай Хэлэн Кларк өөрийн улс төрийн амжилтын туршлагаасаа хуваалцан, Шинэ Зеландын Ерөнхий сайд байхдаа явуулж байсан гадаад харилцаа, эдийн засаг, нийгэм, соёлын талаарх бодлогуудаасаа мэдээлэл өгч, түүний тэргүүлж байсан Засгийн газар хэрхэн эдийн засгийн өсөлт нэмэгдүүлж, ажилгүйдлийг бууруулж, боловсрол, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруултыг нэмэгдүүлж, гэр бүл болон өндөр настны халамжийг сайжруулж чадсан тухайгаа танилцуулсан юм.