Авъяаслаг залуу зохиолч Х.Болор-Эрдэнэ хүүхдүүдэд зориулсан үлгэрийн цуврал бүтээлийнхээ нээлтийг Д.Нацагдоржийн нэрэмжит номын цангийн нэгэн уншлагын танхимд хийлээ. Тэрээр "Мөрөөдлийн цуврал" нэртэй хүүхдийн цуврал номынхоо баярын хандивын арга хэмжээний үеэр нийслэлийн Хан-Уул дүүргийн 10, Баянзүрх дүүргийн 102, Чингэлтэй дүүргийн 17, Сүхбаатар дүүргийн 11, Сонгинохайрхан дүүргийн 107, 12, Баянгол дүүргийн 108-р сургуулиудын номын санчид болон сурагчдыг урьсан юм. Мөн “Цалиг” хэвлэлийн газрын эрхлэгч Б. Галаарид, "Номын ертөнц" нэвтрүүлгийн хөтлөгч Сувдаа нар оролцлоо.
"Мөрөөдлийн цуврал"-ын эхний гурван дугаар "Хоёр Тэмүжин", "Сэцэн хатны үлгэр", "Улаан хүн" нэртэйгээр хэвлэгдэн гарсан билээ. Зураач Агай буюу Г.Нармандах "Сэцэн хатны үлгэр" номын зураачаар ажилласан бол "Хоёр Тэмүжин" үлгэрийн зургуудыг мөн блогчин Зүрхэнчимэг буюу Э.Энхчимэг гэр бүлийнхээ хүний хамт зурсан байна. "Улаан хүн" номын зургийг зураач М.Батзориг зуржээ. Нээлтийн үеэр азын сугалаа явуулсан бөгөөд азтанаар Хотын нийтийн номын захирал Ө.Ган-Өлзий, яруу найрагч Т.Пүрэвжаргал болон 102-р сургуулийн номын санч тодорч амтат бялуу, “Би чамд хайртай-2”, “Би бид хоёр”, “Диваажингийн хоригдол” номын эзэд боллоо. Эдгээр номыг бүтээхэд "Энержи Ресурс", "Тэнгэрийн хишиг" компанийн хамт олон дэмжлэг үзүүлсэн байна. Хүүхэд бүрийн мөрөөдөл өнгө будаг цогцолсон гайхалтай үлгэр хүүрнэлээр биелж байх болтугай. Хүүхдүүддээ баярлалаа. Тэрээр хүүхдэд зориулсан уран бүтээлээсээ нийт 1,5 сая гаруй төгрөгийн номыг сургуулийн сурагчдын гар дээр бэлэглэж байгаа юм.