Сүхбаатарын талбайн чанх өөдөөс харсан сэлмэн хэлбэрт цамхагийн нууц эзнийг тодруулах гэж сүүлийн хэдэн жил улс төрчид бие биенээ хэмлэсэн. 24 давхар цахмагт байшин ирэх 12 сар гэхэд ашиглалтад орох учраас өнөөдөр жинхэнэ эзэд нь тодорч эхэллээ. Энэхүү цамхгийн 19-23-р давхарт тансаг зэрэглэлийн пентхаусууд байрлах гэнэ. “Blue Sky Tower” дахь орон сууцууд нь тансаг амьдралын цоо шинэ ертөнцийг нээж байгаа бөгөөд зөвхөн дэлхийд ховор өндөр зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг мэдэрч чаддаг, цөөн тооны хүмүүст зориулагдсан юм байна байх. Шалнаас тааз хүрэх өргөн уудам цонх, гайхалтай сайн зохион байгуулалт, хээнцэр тансаг дотоод засал тохижилтоос гадна онцгой цогц үйлчилгээтэй, дэлхийн тэргүүн баячуудын байр сууцны засал тохижилтыг дуурайлган хийж байгаа сурагтай. Одоогийн байдлаар орон сууцны давхрууд руу гадны хүн битгий хэл доторхи ажилчдыг нэвтрүүлэхгүй хориглож байна. Нэг давхарт нэг л айл буюу цамхагт нийтдээ тавхан айл амьдрах боломжтой гэнэ. Энэ тансаг байрны 22 давхарт МАХН-ын дарга Н.Энхбаяр амьдарч байгаа сурагтай. Түүнтэй хөрш болохоор Даян аварга Г.Өсөхбаяр, мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж нар захиалгаа өгчээ .
SHUDARGA.MN
SHUDARGA.MN