logo
Тэнцвэр ба зохицол

Тэнцвэр ба зохицол

2011/10/24
Байгаль эрэгтэй, эмэгтэйчүүдэд өөр шинж чанар, үүрэг оногдуулжээ. Энэ нь нийгмийн хөгжлийн үе шат бүрт аль нэг хүйст давамгайлал олгож байлаа. Хүй нэгдэл, ан олзвор, үр жимс, үндэс цуглуулах нь эдийн засгийн үндсэн хэв шинж байх үед эмэгтэйчүүд голлох үүргийг гүйцэтгэж эхийн эрхт ёс ноёрхож байсан үе бий. Аажмаар эрчүүд давамгайлахаас аргагүй эдийн засгийн хэв шинжүүд ээлжилсээр эмэгтэйчүүдийн эрх нэг хэсэгтээ мартагдан алга болсон юм. Үйлдвэржилтийн эрин үе хүртэл эрчүүд яалт ч үгүй голлох үүрэг гүйцэтгэдэг байлаа. Үйлдвэржилт хүчээ авч үйлдвэржилтийн дараах үед шилжих үеэс эмэгтэйчүүдийн нөлөө, үүрэг өсч тэгш эрхийн асуудал хурцаар тавигдан европ, хойд америк, австралийн нийгмүүдэд биеллээ олж, бүр хуульчлагдав. Шинэ зуун гарч Хүний хөгжлийн эрин үе ирснээр эр хүйсийн давамгайлал огт шаардлагагүй зүйл болж, хүйсийн тэгш, тогтвортой хандлага зонхилох боллоо.     Нийгмийн харилцааг зохицуулах, чиглүүлэх үүрэг бүхий төрийн шийдвэр гаргах ажиллагаанд эмэгтэйчүүд тэгш оролцож байж гэмээ нь хүнийг бүхий л талаар хөгжүүлэх, хамгаалах бодлого цогц бүрэлднэ.
Дэлгэрэнгүйг ЭНД-ээс-ээ уншина уу..
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш