logo
Наадмаар өрхийн эрүүл мэндийн төвүүд ажиллана

Наадмаар өрхийн эрүүл мэндийн төвүүд ажиллана

2016/07/10
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд  эрүүл мэндийн байгууллагуудын ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газарт 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 20 цагаас 17-ны өдрийн 09 цаг хүртэлх хугацаанд хариуцлагатай жижүүрийн  320981 дугаарын утсанд 24 цагаар ажиллаж 1,2 дахь шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар гомдол санал хүлээж авна.

7 дугаар сарын 11, 12, 13, 14, 15, 16, 17-ны өдрүүдэд 10-16 цагийн хооронд өрхийн эрүүл мэндийн төвүүд ажиллана. Мөн дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дотор, мэс засал, шүдний кабинетууд ажиллаж,  иргэдэд  үйлчилгээ үзүүлнэ.

Баяр наадмын өдрүүдэд 10-16 цагийн хооронд Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв ажиллаж, нэн яаралтай амны хөндийн тусламж үйлчилгээг үзүүлэх юм.

Сурын болон шагайн харвааны талбай, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дотор, гаднах талбайд түргэн тусламжийн автомашин, эмчийн хамт ажиллуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээг Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдэлүүд хариуцаж ажиллана.

“Хүй долоон худаг”-т хурдан морь унаач хүүхдүүдэд Яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг шуурхай үзүүлэхийг Яаралтай түргэн тусламжийн төвийн эмч нар ажиллана Мөн хүүхдийн түргэн тусламж 24 цагаар, Дүүргийн нэгдсэн эмнэлэгүүдийн хүлээн авах тасаг 24 цагаар иргэдийг хүлээн авч шаардлагатай тусламжийг үзүүлнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш