Нийслэл Улаанбаатар хотод "Ази-Европын парламентийн дээд түвшний 11 дүгээр уулзалт" зохион байгуулагдахтай холбогдуулан зочид төлөөлөгчдийн аюулгүй байдал, гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Нийслэлийн Засаг дарга 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай А/584 дугаар захирамж гаргалаа. Тус захирамжаар 2016 оны 7 сарын 14-17-ны өдрийн хооронд томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт хийлээ. Мөн "Ази-Европын парламентийн дээд түвшний “11 дүгээр уулзалт" зохион байгуулагдах өдрүүд буюу 2016 оны 07 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд НИТХ- аас баталсан хязгаарлалтын бүс болон Наадамчдын гудамж, Дүнжингаравын гудамж Богд уулын арын замуудад тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулахаар боллоо.
Тодруулбал, 7 дугаар сарын 14, 16-ны өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлчийн орон ТЭГШ тоогоор төгссөн, 07 дугаар сарын 15,17-ны өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлчийн орон СОНДГОЙ тоогоор төгссөн авто тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно. Түүнлчэн 2016 оны 7 дугаар сарын 08-17-ны өдрийн хооронд хязгаарлалт тогтоосон гудамж замуудад /зуны хязгаарлалтын бүс болон Наадамчдын гудамж, Дүнжингаравын гудамж, Богд уулын арын зам/ хүнд даацын ачааны /10 тонноос дээш/ автомашиныг замын хөдөлгөөнд оролцохыг түр хязгаарлалаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.